Сайхан мэдээ: Жүдогийн ДАШТ-ээс манай улсын тамирчин Э.Ариунболд мөнгөн медаль хүртлээ

Н.Мижидмаа
2022/10/07

Узбекистан улсын Ташкент хотод болж буй Жүдогийн ДАШТ-д Монгол улсаас Олон улсын хэмжээний мастер Э.Ариунболд 60кг жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр: Тамирчин хүний мөрөөдөлд Дэлхийн аварга,Олимп хоёр байдаг. Мөрөөдлийнхөө захаас хүртсэндээ баяртай байна.Манай багаас аварга төрөх байх. Миний дараагийн зорилго бол Парисын олимпт оролцох. Би ДАШТ-д анх удаа орж байгаа, хичээсээр финалд үлдэж мөнгөн медаль хүртэж байгаадаа маш их баяртай байна. Багш нартайгаа тактик боловсруулаад гарсан ч тактикаа ашиглаж чадсангүй.

Э.Ариунболд энэ удаагийн ДАШТ-д 60кг жингийн хагас финалд Узбекистаны бөх Баратов Дилшобектэй тааран барилдаж ялалт байгуулснаар Алтан медалийн төлөө барилдахаар болсон. Харин алтан медалийн төлөөх барилдаанд  Э. Ариунболд нь Япон улсын бөх Такато Наохисатай өрсөлдөж ялагдал хүлээснээр эх орондоо мөнгөн медалийг авч байгаа юм.



1
angry
5
care
0
haha
21
liked
32
love
3
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18