Ж.Ганбаатар: АИ-92 шатахууныг таван жилийн турш 815 ам.доллараар худалдах гэрээ хийгдэнэ

Л.Бямбажав
2022/10/06

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд "2023 онд түлш шатахууны нөөцийг хэрхэн шийдэх вэ, ханган нийлүүлэлтэд асуудал гарах уу гэдгийг тодрууллаа. 

Уг асуултад УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 1,5 сая тонн, шатах тослох материалтайгаа нийлээд 1,8 сая тонн байдаг. Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд шатахууны асуудлаар тогтвортой гэрээ байгуулах эхлэл тавигдсан. Энэ хүрээнд АИ-92 шатахууныг 815 ам.доллараар таван жилийн туршид хадгалах боломжтой. Энэхүү гэрээ хараахан байгуулагдаагүй яриа хэлцлийн шатанд яваа. Манай яамнаас дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт ААН-үүдийн төлөөллийн хамт ОХУ руу явж дээрх гэрээ хийгдэнэ. 

Дизель түлшний хувьд зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай байгаа, дотоод зардлуудаа  Роснефть буулгасан нь урьд өмнө байгаагүй хямдралыг нийлүүлэгч талд үзүүлж байгаа гэсэн үг. Зах зээлийн үнэ 30 хувиар гурван сар дараалан савласан тохиолдолд үнээ эргэж харна гэж хэлцэлд тусгагдсан. Хэрвээ зах зээлийн үнэ тогтвортой байвал 2023 оноос эхлэн таван жилийн хугацаатайгаар шатахууны үнийг нийлүүлэгч талаас тогтвортой барина гэж гэрээгээр мөн тусгагдаж байгаа. 

Өнгөрсөн өдрүүдэд дизель түлшний үнэ 300-350 төгрөгөөр буурсан нь Ерөнхий сайдын айлчлалын үр дүнгийн нэг хэсэг гэж хэлж болно" гэлээ.



0
angry
1
care
2
haha
12
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18