ПОС төхөөрөмжид хуурамч карт уншуулж 170 сая төгрөг хулгайлсан Ло-д гурван жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

М.Төгөлдөр
2022/10/06

Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Б, Ло нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр хулгайлсан, мөн хуурамчаар үйлдсэн цахим картыг мэдсээр байж төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, тус бүр 3 жил хорих ял шийтгэсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс “ … тухайн этгээдүүд нь бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй, харин бусдын эд хөрөнгийг залилсан, мөн хуурамч цахим карт ашигласан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс Ло-д оногдуулсан ял шийтгэлийг түүний гэм бурууд тохирсон гэж үзэн хэвээр үлдээж, Б-ийн хувьд уг гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нь торгох ял болгон өөрчилжээ.

Өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг ийнхүү зөрүүтэй дүгнэж, өөр өөрөөр зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүх хянаад Б, Ло нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэв.

Залилах гэмт хэргийн хувьд хохирогч нь гэмт хэрэгтний заль мэхэнд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд зүйлсийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгсөн байдаг. Харин хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэгтэн хохирогчийн эд хөрөнгийг нь нууц, далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр авсныг ойлгох тул цахим төлбөрийн системд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр авсан Б, Ло нарын үйлдэл нь  хулгайлах гэмт хэргийн ойлголтод хамаарна гэсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх хийсэн байна.         

Мөн шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны шинж, гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болон бага насны хоёр хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж, хулгайлах гэмт хэрэгт 1 жил хорих ял, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт торгох ял оногдуулж, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Ло-гийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэж, хэвээр үлдээсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ  танилцана уу.

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 8 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 11 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 11 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 13 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 13 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 13 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 15 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 15 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28