Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлэг ажилтнуудынхаа цалинг 40 хүртэл хувиар нэмэгдүүлжээ

М.Төгөлдөр
2022/10/06

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав төрийн албан хаагчдаа сонсох зорилгоор байгууллагын албан хаагчидтай уулздаг бол энэ удаад 30 жилийн түүхтэй Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгээр орж, эмч ажилтнуудын санал хүсэлтийг нь сонслоо.

Тус эмнэлэг нь аймгийн Засаг даргын 2022 оны А/377 дугаар захирамжаар Уламжлалт Анагаах ухааны нэгдсэн эмнэлэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлж, 7 тасаг, 57-н ортой, 25 эмч ажилтантай Уламжлалт Анагаах ухааны үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Хэнтий аймгийн төдийгүй 21 аймгаас зорьж ирсэн иргэдэд үзүүлж байна.

2021 оноос эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжиж эхэлсэнтэй холбогдуулан төсвөө 80 хувиар, ажилтнуудынхаа цалинг 40 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлж, улирлын урамшуулал, ур чадварын нэмэгдлийг тогтмол олгож байгаа гэдгээ тус эмнэлгийн дарга М.Даваа танилцууллаа.

Мөн энэ онд Япон улсын ЗГ-аас хэрэгжүүлдэг Өвсний үндэс төслийн 560 сая төгрөгийн санхүүжилтээр барилгатаа их засвар хийлгэж, тохилог сайхан байранд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эмчлүүлэгчийн хувцас, орны цагаан хэрэглэл, эмчилгээний багцын үйлчилгээг нэвтрүүлжээ.

Түүнчлэн гал тогоогоо шим тэжээлийн тасаг болгон өөрчилж, иргэдэд хоол хүнсээрээ дамжуулан эрүүл байх арга ухааныг сургахаас гадна сэтгэл заслын хөгжимт эмчилгээг нэвтрүүлсэн байна.

Мөн байгууллагатаа брэндбүүкийг нэвтрүүлж, байгууллагын өнгө үзэмж стандартыг ханган ажиллаж байгаагаас гадна ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх төвийг тохижуулж байна.

Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Гүүний саамны сувиллын талбайд 500 мод тарьсан бөгөөд үүнээс 88 ширхэг далийн ягаан цэцэг тарьж ургуулж байгаа аж.

Энэ мэтчилэн тус байгууллагын шинээр санаачлан хийсэн ажлууд олон байгаа төдийгүй цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд ч нэлээдгүй байна. Үүнээс товчхон дурдвал эрүүл мэндийн төвүүд дээр хийгддэг шинжилгээг эмнэлэг дээрээ хийдэг болохоор зорьж тоног төхөөрөмжтэй болох хүсэлтээ ЭМЯ-д хүргүүлснээс гадна Гүүний саамны сувиллаа тохижуулах зураг төсвөө гаргаж НБХ-д хүргүүлжээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүсийн эмнэлгийг байгуулах хүсэлтэй явдгаа ч аймгийн Засаг даргад танилцууллаа.

Мөн ажилтнуудынх нь дийлэнх нь газар өмчлөөгүй, орон байртай болох асуудал хүндрэлтэй байна. Тиймээс 2 айлын газрын асуудал шийдэж өгвөл аж ахуйн аргаар ажилтнууддаа байр барих боломжтой байгаа талаар танилцууллаа. Мөн Мамба дацан, АШУИС-аас төгсөх курсийн 2 оюутныг авчирч ажиллуулах хүсэлтэй байгаа тул Зөгийн үүр хөтөлбөрт хамруулж орон нутгаас төлбөрийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Аймгийн Засаг даргын зүгээс эмч, ажилтнуудыг байр барих зориулалтаар тог цахилгаанд холбогдсон 2 айлын газар шийдэж өгөхөөр болсноос гадна 2 хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мөн гүүний саамын тохижилтын ажлыг төсөвт тусгах, 2024 оноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бүсийн эмнэлэг байгуулахад идэвх санаачилгатай ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 8 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 10 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 11 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 11 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 13 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 13 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 13 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 13 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 13 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 15 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 15 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28