Тодруулга: Энэ жилийн есөн сарын байдлаар АИ92 шатахуун 100 мянган тонноор илүү хэрэглэжээ

Н.Мижидмаа
2022/10/06

АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас шатахууны хэрэглээтэй холбоотой дараах мэдээллийг тодрууллаа.
ОХУ-аас иргэдийн урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан шатахууны нөөцөд нөлөө үзүүлж байна уу?

-Манай иргэдийн автомашины тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Сар бүр хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Нэгэнт импортоор орж ирж байгаа болохоор нийлүүлэлт нь хэрэглэж буй эрэлтээ гүйцэхгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. АИ92 шатахууны хоног багассан нь долдугаар сард цаанаас ирэх үнэ тодорхойгүй байсантай холбоотойгоор захиалга худалдан авалт хоцорсон тал бий. 4,5,6 дугаар сард ОХУ-аас 25 хувийн хөнгөлттэй үнээр худалдаж авах хэлцэл хийсэн. Гэхдээ 7-р сард ирэхдээ шатахуун тухайн зах зээлийнхээ үнээр ирсэн. Харин сүүлд он дуустал 830 доллар болгож татан авалтаа хийх болсон учир цаашид нөөц хэвийн, тасалдахгүй. 
9-р сард хэр хэмжээний шатахууны нөөц гаргасан бэ?
- Бид есөн сард 44533 тонн шатахуун хэрэглэсэн. Хэрэглээг харвал 6,7 сард өндөр хэрэглээтэй байдаг. Энэ жилийн тухайд шатахууны импорт, хэрэглээ 100,000 тонноор илүү байна. Өнгөрсөн 2021 оны 9 сард 332,689 тонн АИ92 бензин хэрэглэсэн бол энэ жилийн 9 сард 431,801 тонн АИ92 бензин хэрэглэчихсэн байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18