Ачаа хуваарилах нэрээр авлига авсан хэд хэдэн өртөөний дарга АТГ-т шалгагджээ

O.Аззаяа
2022/10/06

Улаанбаатар Төмөр зам нийтдээ 84 өртөө зөрлөгтэй. Үүнээс 39 өртөө зөрлөг нь ачилт буулгалт хийдэг байна. Тэгвэл дээрх өртөө зөрлөг бүрээр тээвэрлэгдэх ачааны хуваарилалтыг өртөөний дарга нар хийсээр иржээ. Гэвч энэ нь цар тахлаас үүдэлтэй ачаа тээврийн саатал, бөөгнөрөл үүссэн өнгөрсөн хоёр жилд хурган дарга нар дунд авлига цэцэглэх гол шалтгаан болсон байна.

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл УБТЗ-аар 71 сая тонн ачаа тээвэрлүүлэх хүсэлт иржээ. Гэвч үүний ердөө 14 сая тонныг төмөр замаар тээвэрлэх хүчин чадалтай. Өөрөөр бол УБТЗ өөрийн хүчин чадлаас 5 дахин их ачаа тээвэрлэх хүсэлт авсан байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хэл ам гарахаас эхлээд авлига өгөх, авах олон асуудал төмөр замд байгааг зам тээврийн, хөгжлийн сайд С. Бямбацогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.

Олон улсад ачаа тээврийн хуваарилалтыг цахимаар хийж хянадаг бол манай улсад өртөөний дарга нар хийдэг. Ачаа хуваарилах нэрээр авлига авсан хэд хэдэн өртөөний даргын хэрэг ч АТГ-т шалгагдсан гэдгийг эх сурвалж хэллээ.

Энгийн иргэдийн ачаа тээврийг хойш тавьж эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүсээс авлига аван ачааны хуваарилалт хийдэг өртөөний дарга нарын асуудал үнэ өсгөх нэг том шалтгаан болж байгааг анхаарах цаг болсон байна. 


4
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18