Монгол охидын биеийг үнэлүүлсэн Сингапур иргэний байрлаж байсан буудал ил боллоо

Л.Бямбажав
2022/10/06

Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байсан 64 настай Сингапур улсын иргэнийг өнгөрөгч сарын 29-ны өдөр байрлаж байсан буудлаас нь дайчлан баривчилсан билээ. Тухайн үед албаныхан өгсөн мэдээлэлдээ Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буйг мэдээлсэн. 

Тэгвэл тухайн буудал нь БГД, 4-р хорооллын дунд зам дагуу байрлах "BKH" нэртэй буудал байжээ.  Тус буудал нь дотроо караоке, пабтай юм байна. 7.8,9 давхарт нь буудал ажилладаг бөгөөд 22 өрөөний сонголттой. 

Хэргийн газраас гар утас, зөөврийн компьютэр, IPad, зөөврийн хатуу диск, мемори карт, флаш диск зэргийг тус тус хураан авчээ.

64 настай Сингапур улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан, Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграммаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан тодорхой тооны охидыг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.



13
angry
0
care
1
haha
1
liked
0
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18