Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Дарханы замын тендерээс их хэмжээний мөнгө авлигад авсан хэргээр шалгагдаж байна

Л.Бямбажав
2022/10/05

Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг саатуулан шалгахаар болжээ. Тодруулбал, түүнийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендерээс их хэмжээний мөнгө авлига авч, бусдад давуу байдал олгосон мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор түүнийг өнөө орой баривчилан саатуулна гэсэн мэдээлэл байгаа юм. 

Ж.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах юм. Тэрбээр 2020 оны долдугаар сард тус яамны дэд сайдаар ажиллаж байгаад сарын өмнөхөн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар  томилогдсон.

Гэвч тэрбээр Дарханы замын тендерийн асуудалд оролцсон нь шалгалтын явцад тогтоогдсон тул ийнхүү баривчлагааг явуулж буй бололтой. 

Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын нөхцөл байдалтай өнгөрсөн зургадугаар сард танилцсаныхаа дараа энэхүү төслийн ажил удаашрахад хүргэсэн шалтгаан, алдагдсан боломжийн өртгийг тооцоолох, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан албан тушаалтнуудыг шалгаж, хариуцлага тооцох үүргийг АТГ-ынханд өгсөн. Үүний дагуу тус газраас холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхлээд байсан юм.





7
angry
1
care
11
haha
118
liked
7
love
15
sad
17
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18