ГЕГ: Гадаадаас өөрийн нэр дээр бараа захиалсан иргэдийн бичиг баримт зөрчилгүй бол татварыг чөлөөлөн, саадгүй олгоно

Н.Мижидмаа
2022/10/05

Гаалийн ерөнхий газраас тайлбар мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "Сүүлийн жилүүдэд иргэд цахим худалдаагаар бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авах нь нэмэгдэж, улс хоорондын шуудан илгээмжээр үйлчлүүлэх иргэдийн тоо ч тасралтгүй өссөөр байна.

Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хувь хүний (Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсны дагуу байнга болон түр оршин суугаа гадаадын иргэд) нэр дээр илгээсэн илгээмж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бараа, мөн ижил төрлийн хоёроос илүүгүй бараа, эд зүйлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж улсын хилээр нэвтрүүлж байна.

Гэтэл сүүлийн үед гар утасны бизнес эрхлэгч зарим иргэд өндөр технологийн, үнэ шингэсэн барааг хилээр оруулж ирэхдээ хуулийн дээд дурдсан заалтад нийцсэн мэт харагдуулах зорилгоор бусдын бичиг баримтыг ашиглан татвараас зайлсхийх, зарим тохиолдолд иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүй байгааг иргэдэд анхааруулж байна. 

Иймд гадаад улс орноос өөрийн нэр дээр бараа, илгээмж захиалж авсан иргэдийг бичиг баримттайгаа ирж бараа, илгээмжээ гаалийн хяналт, шалгалтад хамруулж хүлээн авах, биечлэн ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлэх шаардлагыг тавьж байгаа бөгөөд таны бичиг баримт зөрчилгүй бол гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу таны бараа, илгээмжийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулан саадгүй олгож байгаагаа мэдэгдэж байна.

Мөн дээрх бараа нь Монгол Улсын хилээр оруулахыг хориглож хязгаарласан бараа биш тул хуульд заасан татвар хураамжаа төлсөн хэн ч хүссэн тоо хэмжээгээрээ импортлох боломжтой.

Иргэдийг ганц ширхэг гар утас худалдаж авахад нь гаалийн байгууллага саад учруулж байгаа мэтээр мэдээлэл тарааж байгаа этгээдүүд нь өөрсдөө гадаад улсаас гар утас нийлүүлэх бизнес эрхэлдэг, иргэдийн гараас гарт барааг хүргэнэ гэсэн баттай бус сурталчилгаа хийж цахимаар захиалга авч, барааг нийлүүлэхдээ гаргасан зөрчил гэмт үйлдлээ нуун дарагдуулах, татвараас зайлсхийх зорилгоор зориуд үндэслэлгүй мэдээлэл тарааж байх болзошгүй тул иргэд интернэтээр бараа бүтээгдэхүүн захиалахдаа мэдээллийг нягтлан шалгаж аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна".


 
 
 


2
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18