С.Одонтуяа: Харийн оронд хилс хэрэгт цаазаар авахуулж эх орон, элгэн садандаа эргэн ирж чадаагүй иргэдээ дурсан санаж байна

Н.Мижидмаа
2022/10/05

ЗХУ-д коммунист хэлмэгдүүлэлтэд өртсөн монголын иргэдэд зориулсан гэрэлт самбар дурсгалын цогцолбор Москва орчмын Коммунарка суурингийн Бутово-д оршдог. Энэ тусгай обьектыг 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, уран барималч Л.Болдын зураг төслөөр босгосон билээ. Энэ дурсгалын цогцолборын Улаанбаатар дахь хувилбар нээлтээ хийлээ.

Коммунист харгислал, тоталитар дэглэмийн он жилүүдэд огт хийгээгүй хэрэгт ял тулгагдан хилсээр цөлөгдсөн, амь насаа алдсан Монгол Улсын иргэд, Ерөнхий сайдууд, төрийн зүтгэлтнүүдийн сийлсэн энэхүү дурсгалын самбарын Орос дахь хувилбарыг гэрэлт 2 метр өндөртэй, 50 см өргөн хар өнгийн габро чулуун хавтангуудаар бүтээсэн байдаг. Харин төрөлх газар шороон дээр нь босгож байгаа дурсгалын самбарыг сүүн цагаан өнгийн боржин чулуугаар бүтээжээ. 

1930-1940 онд ЗХУ-д хэлмэгдсэн 250 гаруй иргэдийн нэр төрийг сэргээх, цагаатгах, хилс хэрэгт холбогдуулсан архивын материалыг татан авах анхны алхамыг Ерөнхиийлөгч асан П.Очирбат санаачлан улмаар хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл гаргаж байв. Үүний дараа хоёр улсын цагаатгалын комисс, прокурор, тагнуул, архивын байгууллагуудын хамтран ажилласнаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мэдээллийг архиваас татан авч, улмаар цагаатгуулсан юм. Коммунист хэлмэгдүүлэлтэд хэдэн арван мянгаар тоологдох монгол үндэс угсаатан болон БНМАУ-ын иргэд нэрвэгдсэн болохыг судлаачид тооцож гаргасан байдаг. Хэлмэгдэгсэдийн дотор Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн,  Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтэнүүд үндэсний сэхээтнүүд, манлайлагчид, эгэл жирийн иргэд байсан юм.

 ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’ нь ЗХУ-д хэлмэгдсэн 249 монгол хүний ар гэр, үр хүүхэд, гэр бүлийн гишүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг эх нутагтаа хүндэтгэх, дурсах орчинг бүрдүүлэх чухал ач холбогдолтой болж байна. Үүгээр зогсохгүй Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, өсвөр, залуу үеийг соён гэгээрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан нарын хичээл зүтгэлээр ийнхүү ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөлд’’ ЗХУ-д хэлмэгдсэн монголчуудын гэрэлт самбар сүндэрлэн босож байна.  

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА, ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДАРГА С.ОДОНТУЯА

Нээлтийн арга хэмжээг хүндэтгэн хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

  Энэ өдөр бид Монгол улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг эргэн нэг санаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх гунигтай боловч үнэн түүхийн гэрч болон зогсож байна. 

Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан ч тухайн цаг үеийн үзэл сурталын нөлөөгөөр харийн оронд дуудагдан баривчлагдаж, хилс хэрэг хүлээлгэн ял эдлэн, цаазаар авахуулж эх орон, элгэн садандаа эргэн ирж чадаагүй тэдгээр иргэдээ дурсан санаж байна. 

Хэдий тийм боловч харьд хэлмэгдсэн монгол иргэдийн шарил төрөлх эх орондоо нутаглуулаагүй байдал, тэдгээрийн үр хойчис дурсгалыг нь хүндэтгэх боломж хязгаарлагдмал байгаа зэргээс улбаалан өнөөгийн ОХУ-д байгаа гэрэлт самбар бүхий цогцолборын хуулбар хувийг төрөлх Монгол нутагт нь ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-ийн хамт ‘‘Үндэсний цэцэрлэгт хүрээлэн’’–д бүтээхээр зорьж, Улсын комиссын ажлын алба, төрийн болон ТББ-ууд хамтран ажилласаар өнөөдөр энэ ажил биеллээ олж олны хүртээл болж байна. 

Энэхүү ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’-д, 249 хэлмэгдэгчийн нэрс бүхий дурсгалын самбар нь Нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй олон нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд, нэн ялангуяа харь улсад хэлмэгдсэн хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхэд, ахан дүүс, түүнчлэн өнөө цагийн хүүхэд залуучуудад түүхэн үнэнийг мэдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

С.Одонтуяа хэлэхдээ 2021 оны 10 дугаар сард Москвад очиж уг хөшөөнд цэцэг өргөөд буцахад сэтгэл нэг л хүнд байсан. Хүний газар элэг нэгтнүүд маань бас л тортой хамгаалалттай, цоожтой хаалганы цаана үлдлээ. Нутагт нь хөшөөг нь босгож Монголчууд бид хүндэтгэл үзүүлж байх юмсан даа гэж бодож буцсан. Ирээд энэ ажлыг санаачилж эхэлсэн.


1
angry
1
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 4 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 6 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 7 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 8 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 9 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 9 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 9 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 11 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 11 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28