Ч.Хүрэлбаатар: Нүүрсний бүх гэрээг цахимжуулж, бүртгэлгүй нүүрс хилээр гарахгүй

Л.Бямбажав
2022/10/05

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ  тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа. Монгол Улсын тоон мэдээг харахаар экспортын хэмжээ өндөр мөртлөө түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд нэлээн сайн анзаарсан. Тухайлбал, экспортын дүнг аваад үзэхээр 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортоор гаргасан гэсэн тоон мэдээ байдаг. Энэ бол жишээ. Яг хэчнээн хэмжээний ам.доллар орж ирснийг зөвхөн нэг компани дээр судлахад  500-600 сая ам.доллар байх жишээтэй. Энэ зөвхөн нэг компанийн жишээ. Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирсэн бэ гэхээр хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, нүүрсээ урьдчилаад зарсан нэг хэсэг байна. Өмнө нь байгуулсан гэрээний дагуу гаргасан гэсэн үг. Нөгөө хэсэг нь өмнөх жилүүд буюу  2018, 2019 онуудад зарсан нүүрс гарч байна. Гуравдугаарт, жишиг үнэ, гэрээний үнэтэй холбоотой зөрүүнүүд. Энэ бүгдээс шалтгаалж Монгол Улсын экспортод гарч буй нүүрсийг  тод болгож, цэгцлэх шаардлага байна. 

Уурхайн ам дээрээс зарагдсан нүүрс нэг тонн нь 71 ам.доллар. Харин хил үнээр 129 ам.доллараар зарж байна. Өөрөөр хэлбэл дунд нь 51 ам.долларын зөрүү гарна. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой. Монголын уурхайнууд аманд зарагдсан үнээр нүүрсээ зарвал тонн тутамд 71 ам.доллар, хил үнээр зарвал 129 ам.доллар. Тэгэхээр нэгт, хил үнээр зарсан валют Монголын банкинд орох зохицуулалт хийж буй. Хоёрт, бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу  бүх зүйл хилээр тээвэрлэгдэж гарна, бүртгэлгүй нэг ч нүүрс хилээр гарахгүй. Гэрээний дагуу тухайн нүүрс экспортод гарна.  

 Гуравт, бүх нүүрсийг биржээр дамжуулан зарах тогтолцоонд шилжинэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэ зохицуулалтыг эхлүүлнэ. Ингэж чадвал томоохон дэвшил гарна" гэлээ.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18