Б.Нарантуяа: Хүүхдүүд маань нэгэн зэрэг ширээгээ дэрлэхээр нь өөрийн эрхгүй хайр хүрч, өхөөрдсөн

Н.Мижидмаа
2022/10/03

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд "багшаа толгойны эм байна уу" хэмээн асуугаад багш нь "байхгүй" гэтэл бүгд нэгэн зэрэг ширээгээ дэрлэн хэвтэж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Багшийнх нь сурагчидтайгаа хандаж буй хандлага эелдэг бөгөөд өөриймсөг. Боловсролын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа түүнийг Б.Нарантуяа гэдэг. Эрдэнэт хотын Ерөнхий боловсролын Тавдугаар сургуульд Орос хэлний багшаар багшилдаг бөгөөд боловсролын салбарт 18 жил хүчин зүтгэж буй нэгэн.Түүнтэй хэсэгхэн хугацаанд ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэе.

Бичлэгийг үзэх:


Сайн байна уу? Хүүхдүүд нь толгойны эм асуугаад зэрэг нэг үйлдэл хийхэд тухайн үед танд юу бодогдсон бэ?

-Хүүхдүүд зэрэг ширээгээ дэрлээд хэвтээд өгөхөөр нь эхлээд маш их гайхсан. Өөрийн эрхгүй өхөөрдмөөр, хайрламаар санагдсан. Хичнээн удаа бэлдэж, ингэж зэрэг хийж байгаа бол гэж бодохоос өөрийн эрхгүй хайр хүрсэн. Шалгалт авах гээд, цаг нь яваад байдаг. Тэгээд хүүхдүүдээ босгохын тулд түлхүүр үг хэрэгтэй юм байна гээд л "толгойны эм байна аа" гэсэн.

Хүүхдүүд нь хэр хугацаанд бэлдсэн гэнэ?

-Дараа нь хүүхдүүдтэйгээ ярилцахад шууд л ярилцаад хийсэн гэсэн. Бичлэг олон нийтэд тавигдсанг ч мэдээгүй.

Өөрийнх нь бичлэг олон хүнд хүрсэнг хараад ямар санагдсан бэ?

-Хичээл тараад л байж байтал хотоос аав, ээж минь яриад, мөн шавь нар минь яриад л мэдсэн. 

Багш мэргэжлийн юу нь гоё санагддаг вэ?

-Цас шиг цагаахан, гэгээлэг олон хөөрхөн хүүхдүүдтэй ажиллаж, хамтран суралцаж, олон сайхан шавь нартай болж, багшаа гэж дуудуулж явах нь жаргал юм даа. 

Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.


58
angry
405
care
32
haha
266
liked
4246
love
111
sad
135
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18