МОНГОЛ ЗАЛУУСЫН ХАМТЫН БҮТЭЭЛ “ENKHBOLD2017” ЦАХИМ БРЭНД

Admin
Өчигдөр

Интернэт дэх цахим хуудас, бүтээгдэхүүний дизайныг дэлхийн хэмжээнд урладаг "Бату Дижитал" болон мэдээлэл технологийн салбарын ирээдүйг тодорхойлж буй "AR" технологийг Монголдоо анхлан нэвтрүүлэгч "Аргун", Маркетингийн гуравдугаар үеийн концепц, стратегиар ажилладаг "Ашид" хэмээх гурван багийн авьяслаг залуучууд нэгдэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын цахим дэмжигчдэд зориулан "Enkhbold2017" брэнд бүтээх санал тавьжээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар дамжуулан дэлхийн хэмжээний технологийг таниулах, үе тэнгийнхээ залуучууддаа урам зориг өгөх зорилгоор тавьсан тэдний саналыг нэр дэвшигч М.Энхболд уриалгахан хүлээн авч өөрийн Enkhbold2017 цахим брэндийг бий болгоод байна.


Түүний вебсайтын тухайд:



Түүний вебсайтын дизайныг хийхдээ хувь хүний зан характерийг гаргаж өгөхийг зорьжээ. Нэг ёсондоо тухайн вебсайтад хандах , М.Энхболд гэж хүнтэй харьцах хоёр танд ижил мэдрэмж төрүүлэх ажээ. Нэр дэвшигч М.Энхболдод гэр бүл нь туйлын үнэ цэнэтэй. Хэдийгээр төрийн өндөр хариуцлагатай алба хашдаг ч цаг зав гарган ач зээ нартайгаа тоглож наадах, тэдэндээ шинэ зүйлс зааж сургахаас эхлээд амьдралын олон саад бэрхшээл, даваа нугачааг хамт туулж зөв чиглүүлж өгөхөөс хэзээ ч цааргалдаггүй нэгэн. Гэр бүлээ гэх энэ эрхэм чанар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Монголынхоо нийгэмд үнэт зүйлс ёс суртахууны үлгэр жишээ дуурайлал болох учиртай. Мөн нэр дэвшигч маань мөрийн хөтөлбөрөө Монгол гэрийн иж бүрдэлээр томъёолсон бөгөөд мөрийн хөтөлбөрийн талаар вебсайтаас маш эвтэйхэн байдлаар та мэдээлэл авах боломжтой.





"Enkhbold2017" гар утасны аппликейшн



Энд гар утасны AR(Augmented Reality) аппликейшныг та Playstore, Appstore-с үнэ төлбөргүйгээр өөрийн гар утсандаа татаж авч ашиглах боломжтой. Enkhbold2017 аппликейшныг татаж авснаар та нэр дэвшигчийн танилцуулга, мөрийн хөтөлбөр, сонгуулийн сонин хачинг мэдэх боломжтойгоос гадна AR дэвшилтэт технологитой танилцах гэдгээрээ давуу талтай. Augmented Reality технологи нь программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн хагас бодит орчин юм. Та гар утсан доторхи 3D дүрсийг гар, хулгана ашиглалгүй камераар нь дамжуулан удирдаж чадна. Энэхүү AR технологиор дамжуулан та нэр дэвшигчийн нэрээр хуудас, сонин сэтгүүл, зурагт хуудас , сурталчилгааны самбаруудаас илүү их мэдээлэл авч, дэвшүүлэн тавьж буй "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөртэй танилцах зуураа Монгол гэрээ барьж тоглох боломжтой юм.

Энэхүү линкээр орж татаж авна уу:

IOS - https://goo.gl/pfN9G8
Android - https://goo.gl/Gl0Pn6
Вебсайт - www.enkhbold2017.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 1 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 18 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 21 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 21 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 23 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 23 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23