ХУД-ийн хоёрдугаар хорооны хүүхдүүд стандартад нийцсэн тоглоомын талбайтай боллоо

Л.Бямбажав
2022/10/01

ХУД-ийн хоёрдугаар хорооны 7,8 дугаар байрны арын даланг тохижуулж, стандарт нийцсэн тоглооомын талбайг ашиглалтад орууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны "Эко-Эрүүл дүүрэг" хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууц, гэр хороололд нийт 16 тоглоомын талбайг шинээр барьж байгуулна. Энэ ажлын эхлэл болж ХУД-ийн 2 дугаар хорооны 7,8 дугаар байрны арын даланг ногоон байгууламжтай эко хүүхдийн тоглоомын талбайг дүүргийн төсвийн хөрөнгөөр ашиглалтад орууллаа. 

 Уг ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 550 сая орчим сая төгрөгт байгуулжээ


ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЭНЭ ЖИЛ 16 ШИРХЭГ ТОГЛООМЫН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРНО

Тус талбайд стандарт нийцүүлэн Эко гэрэлтүүлэг, камержуулалттай явган хүний зам, теннис, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч, авто машины зогсоол зэрэг тохижилтыг цогцоор нь шийдэж, даланг сайжруулсан эко хавтангаар бүрж тохижуулсан. Тус байршил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр зорчдог хэсэг бөгөөд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тохижилттой, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлийг бүрэн хангаж өгсөнөөрөө онцлог юм.


 Түүнчлэн Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд "Утасгүй интернэт” үйлчилгээг нэвтэрүүллээ Хан-Уул дүүрэг цахим дүүрэг болох зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг иргэд олноор цуглардаг газарт утасгүй интернэт үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ. Эхний байдлаар дүүргийн 2 дугаар хорооны 7,8-р байрны хүүхдийн тоглоомын талбай, 14 дүгээр хороонны цэцэрлэгт хүрээлэнд тус тус байршуулсан. Цаашид хүүхэд, залуучууд олноор цуглардаг талбайд утасгүй интернэтийг үе шаттай суурилуулах бөгөөд Богдын музейн цэцэрлэгт хүрээлэн, 4 улиралын цэцэрлэгт хүрээлэнд тус тус байршуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.




0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18