ХХЕГ: Амиа алдсан цэргийн сэтгэл зүйн байдал тогтвортой байсан, урьд нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй

М.Төгөлдөр
2022/09/30

2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж,  малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч С нь 2022 оны есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн орчимд модноос боомилсон байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар бид ХХЕГ-аас тодрууллаа. 

Байлдагч нь 2022 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17.30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээллээд дахин холбоо бариагүй тул 20.00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 09 дүгээр сарын 29-ний 13.00 цагийн үед хилийн салбараас 8 км, малын сууриас 12 км-т  орших  "Боомын гаталга" нэртэй газар модноос боомилсон байдалтай олсон тухай хэллээ. 

Амиа алдсан цэргийн хувьд сэтгэл зүйн байдал тогтвортой. Урьд нь ямар нэгэн хэрэг, зөрчил гаргаж байгаагүй. Ахлагчтайгаа нэг цэргийн хамт гурвуул малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан. Ар гэрийн зүгээс байлдагчийг амиа хорлосон эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад ийм мэдээлэл явж байгаад харамсаж байгаагаа бидэнд илэрхийлсэн. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгааг хэллээ. 


6
angry
1
care
0
haha
0
liked
3
love
20
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18