Талийгаач цэргийн эгч Ш: Танихгүй хүн залгаад "хүүгийн чинь бие тааруу байна шүү, наашаа гараарай" гэж ярьсан

Н.Мижидмаа
2022/09/30

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж,  малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч С нь 2022 оны есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн орчимд модноос боомилсон байдалтай олдсон  гэх мэдээлэл цацагдаад буй.

Уг хэрэгтэй холбогдуулан талийгаач цэргийн төрсөн эгч Ш манай редакцид хандлаа.

Түүнтэй бид утсаар холбогдоход тэрбээр "Дүү маань яаж амиа алдсан нь тодорхойгүй байхад худлаа мэдээллүүд их гарч байна.  Дүү маань есдүгээр сарын 28-нд надтай утсаар ярихад огт санаа зовсон зүйлгүй байсан. Мөн есдүгээр сарын 29-нд шилжих шөнийн 1 цагийн орчимд танихгүй дугаараас  аав руу 3-4 удаа дуудлага орж ирээд, аав утсаа аваад ярихад "Хүү нь сайн байгаа шүү, битгий санаа зовоорой" гээд хальтхан ярьсан гэсэн. Үүнээс хойш 16 минутын дараа дүүгийн минь залгасан дугаараас бүдүүвтэр хоолойтой согтуу эрэгтэй хүн залгаад "Байна уу, байна уу" гэж хэлээд салгасан гэсэн. 

Өчигдөр /2022.09.29/ Увсын Улаангомоос  ярьж байна, "Хүүгийн чинь биеийн байдал тааруу байна шүү, наашаа гараарай, бараг л найдваргүй болсон" гэж ярьсан. Харин өнөө өглөө /2022.09.30/ цэргийн ангиас нь  залгаад "Хүү нь амиа хорлож нас барсан байдалтай малын суурингаас олдсон, хүүг нь Улаангомд авчирсан" гээд ярилаа. Миний дүү амиа хорлох үйлдэл хийх хүүхэд биш шүү дээ. 18-хан настай, цэрэгт явах дуртай болохоороо явсан. Газар үзээд, олон аавын хүүхдүүдтэй хамт алба хаагаад ирье гээд л цэргийн албанд явсан. Гэтэл ийм зүйл болсонд итгэж өгөхгүй байна. Аав, ээж маань Увсын Улаангом руу дөнгөж сая гарлаа. Манай гэр бүл үнэхээр гомдолтой байна. Аав, ээж нь ч очиж хараагүй байхад амиа хорлосон гэдэг мэдээлэл тарааж байгаад маш их харамсч байна" гэлээ. 


38
angry
5
care
8
haha
3
liked
7
love
118
sad
17
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18