АН эвлэрлийн уулзалтаа уушийн газар хийж, бүгд сэтгэл санаа өндөр харьцгаажээ

Л.Бямбажав
2022/09/29

2020 оны УИХ-ын сонгуулиас хойш учраа олж чадахаа байсан АН-ынхан өчигдөр /2022.09.28/ дахин их эвлэрлийн уулзалтаа хийлээ. 

Энэ удаагийн эвлэрлийн уулзалтад АН-ын лидерүүд өргөн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд уулзалт Шангрила-гийн "Brusells"  ресторанд буюу уушийн газар болсон гэдгээрээ онцлог байв. 

Уулзалтад С.Эрдэнэ, Х.Баттулга нар оролцоогүй ч өөрсдийн төлөөллийн хүмүүсээ ирүүлжээ.  С.Эрдэнийн хувьд Азийн улс төрийн намуудын олон улсын хуралд оролцож яваа. Уг  уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд, Фортуна Н.Батбаяр, Х.Тэмүүжин, З.Нарантуяа нараас гадна УИХ-ын гишүүдээс Д.Ганбат, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар хүрэлцэн иржээ. 

Харин Х.Баттулгын талаас Ө.Шижир, И.Мөнхжаргал, Ш.Түвдэндорж нар, С.Эрдэнийн талаас Ц.Оюундарь, Ч.Өнөрбаяр, Ч.Отгочулуу,  М.Тулгат, О.Баасанхүү нар оролцжээ. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц хүртэл АН-ын хуваагдалд санаа зовниж, ирж үзэл санаагаа хэлжээ. 

АН-ын хуваагдалд аль нэг талыг бариад явдаггүй Лу.Гантөмөр уулзалтад харагдсангүй.  

Уулзалтын талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Их хотын дундах буйдхан, хөл хөдөлгөөн үл тасрах уушийн газар. Багтахаараа цуглаж, бодсон санаснаа хэлэлцлээ. Бүгд сэтгэл санаа өндөр бас урам зориг нэмлээ. Цөөнгүй хүн санал бодлоо хэллээ. Бие биетэйгээ ярьж суулаа. Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо" гэжээ. 

Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн уулзалтын үр дүн удахгүй харагдах биз ээ. 


10
angry
3
care
53
haha
26
liked
12
love
14
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18