Э.Батшугар: Paypal болон бусад олон улсын төлбөрийн системээр орлого хүлээж авах шийдлийг олохоор зорьж байна

Л.Бямбажав
21 цагийн өмнө

Цахим хөгжлийн багц хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудтай уулзалтуудыг зохион байгуулж байна.

Өнөөдөр санхүүгийн салбарын цахим хөгжлийн мэдээлэл солилцохоор Монголбанк болон Монголын финтекийн холбооны төлөөллүүдтэй тус тус уулзсан юм. Банк санхүүгийн болон финтек салбарт Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа болон төлбөр тооцооны системийн хөгжил, бусад тулгамдсан асуудлаар ярилцсан юм. Энэ дундаас анхаарал татсан нэг асуудал байсан нь олон улсын төлбөр тооцооны Paypal, Googlepay болон бусад системээс Монгол Улс орлого хүлээж авдаг болох тухай байв.

Байнгын хорооны даргаар томилогдсоноос хойш хийж байгаа уулзалтууд дээр технологийн компаниуд, старт-апууд, бизнес эрхлэгчдийн хувьд олон улсын шууд гүйцэтгэдэг төлбөрийн системүүд дээр Монгол Улсаас зарлага гаргаж болж байгаа боловч орлого авч чадахгүй байгаа нь хамгийн чухал тулгамдсан асуудал болж байгаа нь удаа дараа яригдаж байгааг байнгын хорооны дарга Э.Батшугар онцлов. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайгаас бус цахим технологийн асар том зах зээлээс монгол залуус эх орондоо валют авчирах боломжийг алдаж байгааг тэрээр хэлсэн юм.

Тиймээс энэхүү шийдлийг олоход Монголбанк болон хувийн хэвшлийн бусад байгууллагатай яаралтай хамтран ажиллахаар боллоо. Монголбанкнаас энэ талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай идэвхтэй ярилцаж байгаа. Ойрын хугацаанд технологийн ямар шийдэл боломж байж болохыг танилцуулахаар болсон байна.

Мөн энэ үеэр манай улсын төлбөр тооцооны системийн сүүлийн үеийн шийдлүүдийг ярилцлаа. Тэдгээрээс дурдвал Монголбанкнаас төгрөгийн Т картыг зайнаас ажиллах технологи буюу NFC системд бүрэн шилжүүлсэн бөгөөд нийтийн тээвэрт банкны картаа зайнаас уншуулах зэргээр технологийн олон дэвшил удахгүй хэрэгжих аж. Түүнчлэн банкны картыг хэрэглэгчийн гар утсанд суулгах өөрөөр хэлбэл, карт нь байхгүй ч гар утсаа карт шигээ ашиглах үйлчилгээг энэ ондоо багтаан хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.

Мөн өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтээр өнөөдрийн байдлаар 300 мянган иргэн тоон гарын үсгээ авсан байна. Тэдгээр иргэд банкны үйлчилгээг тоон гарын үсгээрээ авдаг болох ажил энэ сардаа багтан шийдэгдэнэ гэв.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар мөн өнөөдөр Монголын финтекийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

“Санхүүгийн салбарт банкуудын хүчтэй өрсөлдөгч болж, шинэ үйлчилгээ, зах зээлийг бий болгосон финтекийн салбар дэлхийд маш эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, зөвхөн 2021 онд тус салбарт 210 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Манай улсын хувьд тус салбарын хөгжил дэлхийтэй хөл нийлүүлэх хэмжээнд хэдийнэ хүрсэн гэж боддог.

 

Ялангуяа, Цахим хөгжлийн багц хуулиуд батлагдаж хэрэгжиж эхэлсэн нь хууль, эрх зүйн орчин үгүйлэгдэж байсан финтекийн салбарт том түлхэц болж чадсан. Тиймээс та бүхэнтэй финтекийн салбарын талаар нээлттэй ярилцъя” гэж тэрбээр уулзалтын эхэнд онцолсон юм.

Финтекийн компаниудын зүгээс цахим хөгжлийн багц хуулиудыг дагаж гарах журмууд, санхүүгийн салбарын хэрэглэгчдийн боловсрол, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, технологийн болон санхүүгийн чадвар хосолсон хүний нөөц зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Инновац, цахим бодлогын байнгын хорооны зүгээс цаашид байнгын холбоотой ажиллаж, эдгээр асуудал дээр хамтран ажиллахдаа нээлттэй байх болно гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
11
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 11 минутын өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 37 минутын өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 43 минутын өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 20 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 20 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 20 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27