Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бангкок хотноо "Ази, Номхон далайн хамтын ажиллагааны бага хурал”-ыг даргалав

Л.Бямбажав
2022/09/29

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Азийн хөгжлийн банк хамтран “Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчиллын асуудлаарх Сайд нарын бага хурал”-ыг Бангкок хотноо зохион байгуулж буй. 

Хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус бага хурлын даргалагчаар сонгогдож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх замаар бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор болсон есдүгээр сарын 28-ны өдрийн хуралдааныг даргалан явуулжээ. 


Хурал“Эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчиллыг өргөжүүлэн бэхжүүлэх замаар хямралын эсрэг бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор явагдаж байгаа юм.  

Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчиллын асуудлаарх Сайд нарын бага хуралаар өмнө нь Бангкокийн тунхаглалыг баталж, түүнд Ази, Номхон далайн бүс нутгийн бүх улсыг ойртуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдмэл зах зээлийн төлөөх санаачилгыг дэмжих, зам тээврийн болон интернэт орон зайн холбоо харилцааг нэмэгдүүлэх, эмзэг байдал, сул тал ба эрсдэлээ хамтран шийдвэрлэх бодлого, арга хэмжээ зэргийг тусгасан билээ.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18