Төв Азид технологи экспортлох анхны гэрээг ФИБО КЛАУД байгууллаа


Нийтийн анхны клауд инноватор компани болох Фибо Клауд нь Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох Транстелеком-ын Казахстан улсын 9 хотод байрших Tier III стандартын 10 дата төвд клауд үйлчилгээг үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, тус хоёр компани 2022 оны долдугаар сараас эхлэн яриа хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд гурван сарын турш системийн туршилт, сайжруулалт, гэрээ хэлэлцээрийн шат үргэлжилсэн байна. 

Энэхүү хамтран ажиллах гэрээ нь Монголын технологийн компани Төв Азид технологи экспортолж буй анхны томоохон гэрээ болж буйгаараа онцлогтой болж байна.

Транстелеком ХК нь 1999 онд байгуулагдсан 3,500 гаруй ажилтантай, нийт хүн амын 40 орчим хувьд үүрэн харилцааны үйлчилгээг үзүүлж ажилладаг бөгөөд нийт 14 хотыг холбосон 25,000 км шилэн кабелын сүлжээний холболттой үндэсний томоохон компани юм.

 Тус компани нь мэдээллийн технологи, харилцаа холбоо, эрчим хүч, боловсрол, шинжлэх ухаан гэх олон олон салбаруудтай хамтран ажиллахын сацуу системийн бүрэн автоматжуулалт, шилэн кабель холбох үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг бүрэн цахимжуулахаас гадна мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн компани юм.

 Фибо Клауд компанийн хувьд 2018 оноос хойш  үүлэн технологийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж cloud.mn болох Монголын анхны нийтийн болон хувийн клауд, түүн дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож одоогоор 1,000 гаруй дотоодын байгууллагуудын цахим платформын найдвартай ажиллагааг хангаж байна. Amazon Web Service-н албан ёсны уулзалтуудыг тогтмол Улаанбаатартаа байгуулдаг ФИБОчуудын төслийг Amazon компани өөрсдийн албан ёсны сайт дээрээ өнгөрсөн жил гаргаж байсныг мөн онцлох нь зөв байх. Мөн тэд Forbes Mongolia 2021 шилдэг технологийн компаниар шалгарч байжээ.

Монгол залуусын оюуны хөдөлмөрөөр бүтэж буй софтвейр систем зөвхөн дотоодын хэрэгцээ бус олон улсын хэрэгцээнд нийцэж чадна гэдгийг энэхүү үйл явдал харуулж байна.

Платформын альфа хувилбар: https://console.ttc.kz/


0
angry
0
care
0
haha
7
liked
6
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ 47 минутын өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамж олгох 10 дугаар сарын хуваарь 1 цагийн өмнө
Дорнод аймаг аялал жуулчлалаас 9.5 тэрбум төгрөгийн орлого олжээ 3 цагийн өмнө
ҮСХ-ноос 1968төг гэж мэдээлсэн төмсний үнэ бодит байдал дээр 2500төг байна 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цагийн өмнө
Нярайн хувцсаар хөнжил, дэр, чихмэл, хувцас оёдог хөдөлмөрч эмэгтэй Н.Доржхандыг онцоллоо 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 5 цагийн өмнө
Ирэх 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна Өчигдөр
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ Өчигдөр
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? Өчигдөр
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Өчигдөр
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана Өчигдөр
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна Өчигдөр
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө Өчигдөр
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 2026/10/05
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 2026/10/05
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 2026/10/05
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна 2026/10/05
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ 2026/10/05