Төрийн албан хаагчдын цалингийн системийг шинэчилж, ажилласан жилийн нэмэгдлийг жил тутамд нэг хувийн нэмэгдэлтэй болгоно

Н.Мижидмаа
2022/09/28

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж,  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:
Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх; Хоёрт,  Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх; Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх; Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх; Тавд, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно гэлээ.
 
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг авна
 
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан сайд нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,

-Шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлнэ. 0-10 сая хүртэл орлоготой иргэд хуучнаараа буюу 10 хувийн татвараа төлнө. Үүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулна. Тухайлбал, 11 сая төгрөгийн орлоготой бол 10 саяд нь 10 хувийн татвар, илүү нэг саяд нь 15 хувийн татвар ногдуулна,

-Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон  сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
-Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
-Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Видеогоор үзэх:


11
angry
0
care
7
haha
7
liked
4
love
22
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт ашиглалтад орлоо 3 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Ясмин Фоуадыг хүлээн авч уулзлаа 5 цагийн өмнө
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа 6 цагийн өмнө
Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хасжээ 7 цагийн өмнө
IPU-ийн хорооны Ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо 7 цагийн өмнө
Халиа тошин долоон байршилд үүсчээ 9 цагийн өмнө
Нөөцийн махны худалдаачин: Мах нь байгаа хэдий ч иргэдийн үйл ойлголцол,оочир дараалал их байна 10 цагийн өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 11 цагийн өмнө
Реппер Тришна:Гохыг нь би биш нийгэм дарсан 11 цагийн өмнө
​С.Мөнхбаатар: Цаашид утаагүй хот болохын тулд хийн болон цахилгаан халаалтын системд шилжих шаардлагатай 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар салхи шуургатай 13 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ Өчигдөр
ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ Өчигдөр
Ж.Болдбаатар:Бичиг баримтыг минь ашиглан 70 гаруй сая төгрөгийн зээл авч өрөнд оруулсан Өчигдөр
Pizza Hut 31 дэх салбараа Багануур дүүрэгт амжилттай нээлээ Өчигдөр
Он гарснаас хойш гадаад улс руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулжээ Өчигдөр
“Талх Чихэр” ХК олон улсад чанараа баталгаажуулж, экспортоо тогтвортой нэмэгдүүлж байна Өчигдөр