Цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч, байгаль орчны мэргэжилтэн нар үгсэн тохирч, алттай шороо ачуулж байсныг илрүүлэн, шалгаж байна

Н.Мижидмаа
2022/09/28

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт газарт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид 2022 оны 07 дугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд уг талбайг цагдаагийн байнгын хамгаалалтад авч ажиллаж байна.

Тус газар хамгаалалтад байх хугацаанд ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт мэдээлэл ирсэний дагуу алба хаагчид газар дээр нь очиж шалгахад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ж”, Бугант тосгон дахь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн “М”, тус аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “Г”, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч “Г”, тус аймгийн Ерөө сумын иргэн “Н”, тус сумын Бугант тосгоны иргэн “О” нар үгсэн тохирч Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 07-оос 08 цагийн орчим тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй үйлдэл шалгалтаар илэрсэн тул хууль бус үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг үндэслэн “Албанаас халах”арга хэмжээ тооцон цагдаагийн алба хаагч болон төрийн байгууллагын албан тушаалтнууд урьдаас үгсэн тохирч, зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн хэргийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар энэ оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ


15
angry
0
care
5
haha
8
liked
2
love
7
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18