ОХУ-ын иргэнд зодуулсан Монгол залуугийн бөөр ажиллагаагүй болж аппаратад оржээ

Н.Мижидмаа
2022/09/28

Есдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ОХУ-аас орж ирсэн гурван иргэн архидан согтуурч улмаар нэг нь  Монгол Улсын иргэн Г-гийн толгойг алхаар балбан зодож  хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Иргэн Г Гэмтэл согог судлалын үндэсний төвд биеийн байдал нь хүнд байдалтай байгааг түүний ар гэрийнхэн хэлсэн. Хохирогчийн биеийн байдал маш хүнд, тархи нь гурван хэсэгтээ цоорсон, нүд нь бяцарсны улмаас нэг тал нь хараагүй болоод байгаа юм.

Бид иргэн Г-гийн ар гэрээс биеийн байдлынх нь талаар тодрууллаа.

 Өнөөдрийн байдлаар /2022.09.28/ иргэн Г-ийн биеийн байдал дээрдээгүй бөгөөд ухаан ороогүй байна. Ар гэрийнхэн нь "азаар ч болов ухаан орох боломж бий эсэх"-ийг эмчээс тодруулахад боломж тааруу болохыг хэлсэн байна. Мөн Г-ийн бөөр ажиллагаагүй болсон бөгөөд бөөрний аппаратад өнөөдрөөс оржээ. Хохирогч залууг эмнэлгээс хагалгаанд оруулахаар төлөвлөж байсан ч  хагалгаа хийвэл бие нь дийлэхгүй гэх тайлбарыг эмнэлгийн зүгээс өгсөн байна.
Монгол залууг зодож гэмтээсэн гэх ОХУ-ын иргэн “Д”-г хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Мөн тухайн үед иргэн Г болон ОХУ-ын иргэдтэй хамт архи уусан гэх хоёр Монгол иргэнийг дуудаж мэдүүлэг авсан талаар ЦЕГ-аас мэдээлсэн.
ЦЕГ-ын мэдээллийг видеогоор үзэх:



Хохирогчийн ар гэрийн ярилцлагыг видеогоор үзэх:



12
angry
3
care
1
haha
0
liked
5
love
26
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18