С.Бямбацогт: Вагоны жолооч согтуу, хурд хэтрүүлсний улмаас осол гаргасан

Л.Бямбажав
2022/09/28

Өнгөрөгч шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол болсон. 

Энэ талаар ЗТХ-ийн сайд мэдээлэл өглөө. Тэрбээр "Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт уг осол гарсан. Өнгөрсөн шөнө 23:30 цагийн орчимд хөдөлж, 00:20 цагийн орчимд уг осол гарсан. Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын бетон дэр ачсан байна лээ. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтад ашиглах ачаа байсан.

Ачсан ачаатай вагон замаас гарч унасан. Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал одоогоор гайгүй байна. Хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулсан.

 Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байх гэсэн дүгнэлт гарсан. Мөн вагоны машинист нь согтуу байсан гэсэн мэдээлэл ирж байна. Холбогдох байгууллагууд ажиллаж байна. 

Төмөр замын салбарыг удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага байна. Маш замбараагүй явж  ирсэн. Төмөр замын бодлого зохицуулалт алдагдсан, мөн хариуцлагын тогтолцоо алдагдсан. Дээрх осол гэхэд хариуцлагагүй машинистын буруугаас болсон гэж үзэж байна. 

Хатуу дүрэм энэ салбарт үйлчлэх ёстой, цаашид сахилга дэг журмыг тогтоох тал дээр яамны зүгээс бодлого боловсруулна. Төмөр замын тухай хуулийг яаралтай баталж замбараагүй төмөр замуудыг цэгцэлж тусгай агентлаг байгуулах шаардлага үүссэн" гэлээ. 


46
angry
6
care
22
haha
13
liked
9
love
29
sad
23
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18