АНХДАГЧДЫН ӨЛГИЙ НУТГИЙНХАН АН-Д САНАЛ ӨГӨХГҮЙ БАЙХ ШАЛТГААНТАЙ

Admin
Өчигдөр

Анхдагчдын өлгий нутаг Булган аймагт МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд өчигдөр иргэд сонгогчидтой уулзалт хийлээ. Хотоос очсон АН-ын хөлсний цөөн тооны жагсагчид түүний уулзалтыг саатуулах гэсэн боловч бүтээгүйг эхлээд тодотгоё. Учир нь, Булган нутгийнхан АН-аас нэрээ дэвшүүлэхээр ирсэн хэнийг ч болов Ерөнхийлөгчөөр байтугай УИХ-д ч дахин сонгохгүй гэсэн бат итгэлтэй болчихсон ажээ. Булган хангай нутгийнхан бүхэлдээ ингэж МАН-ыг дэмжиж буй шалтгааныг тайлбарлахын тулд бяцхан түүх өгүүлье.


Одоогоос яг жил гаруйн өмнө УИХ-д АН олонхи байхдаа сонгуулийн 76 тойргийг шинээр зурсан байдаг. Өнөөдрийн сөрөг хүчин, өчигдрийн эрх баригчдын зурсан ёсоор Булган аймагт УИХ-ын ердөө ганцхан тойрог оногдсон юм. Өөрөөр хэлбэл, Булган аймгийг УИХ-д ганцхан төлөөлөлтэй болгож, тэр хэрээр төрийн бодлогоос, төсвийн хуваарилалтаас холдуулсан хүмүүс нь АН-ынхан. 2000 оны УИХ-ын сонгуулиас хойш Булганд ганц ч удаа ялалт байгуулж үзээгүй АН-ынхан аймгаар нь ялгаварлан гадуурхсанд булганчууд голдоо ортол гомдолтой явдаг ажээ. Бүр тодорхой тайлбарлавал 61138 хүн амтай Булган аймагт УИХ-ын ганцхан тойрог хуваарилсан хэрнээ 60872 хүн амтай Өмнөговьд хоёр тойрог зурсан байдаг. Тухайн үеийн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын УИХ-д дахин нэр дэвших гэж зүтгэхдээ Хэнтий аймагт бүр гурван мандат хуваарилсан. Хэнтийгээс сонгогдсон нэг гишүүн 14000 сонгогч төлөөлөх бол Булганых 40000 сонгогч төлөөлнө. Тэр нь өөрөө шударга ёс гэж АН-ынхан тэгэхэд тайлбарлаж байсан юм. Ингэж л Өмнөговийн нэг иргэн Булганы хоёр иргэнтэй, Хэнтий аймгийн нэг иргэн Булганы гурван иргэнтэй тэнцэх ёстой гэсэн шийдвэрийг УИХ-д олонхи байхдаа АН хүч түрэн баталсан түүхтэй. Саяхан л УИХ-ын сонгуулийн тойргийг тааллаараа хувааж, Булганы ард түмнээс зугтаж, тэгш эрхийн зарчмыг уландаа гишгэж байсан АН-ынхан өнөөдөр "Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжээд өгөөч ээ" гэж санал гуйж яваад нь тэд үнэндээ гайхаж байна лээ. Тиймээс ч нэр дэвшигч М.Энхболдын уулзалтын үеэр нэг бус хүн "Бид 2016 онд шат шатны сонгуульд МАН-ыг дэмжсэн. Одоо ч адилхан МАН-ын дарга М.Энхболдод Булган нутгийнхан бүтэн эрхээ эдэлж, бүхэлдээ саналаа өгч Ерөнхийлөгч болгоно" гэж байлаа.



За гэвэл ёогүй гэдэг Булган нутгийнхны сонголт бүхэлдээ МАН гэдгийг батлах олон баримт бий. 2016 оны аймаг, сумдын ИТХ-ын сонгуулиар энэ намд л итгэж саналаа өгснөөс гадна МАН-ын нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг улсын хэмжээнд хамгийн өндөр хувиар саналаа өгч УИХ-ын гишүүнээр сонгосон хүмүүс бол булганчууд. Иймээс л "Итгэж болно, М.Энхболд оо. Бид таныг Ерөнхийлөгчөөр сонгоно" гэж үгээ хэлсэн хүн бүр онцолж байсныг тодотгоё. Тойрогтоо ажиллаж, сумдаараа тойрсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн ч иргэдийнхээ үгийг дайж ирснээ энэ үеэр хэлж байв. Тэрбээр "Эвтэй төрийг байгуулж эдийн засгийг уналтаас гаргаж чадах хүн бол М.Энхболд дарга. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийн гол зохиогч нь, автор нь ч энэ хүн. Сумдаараа яваад иргэдтэй уулзахад, М.Энхболд даргын УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртэй нь хамт хэрэгжүүлэхийн тулд бид сонгоно гэж байна лээ. Эв нэгдлийг хангасан ард түмний Ерөнхийлөгч байгаарай гэж ерөөж байна лээ шүү, танд" хэмээн нутгийн олныхоо захиас, даалгаврыг дамжуулсан юм.

Ц.Ариунсэлэнэ: Залуус бид түүний төлөө саналаа өгнө


-Би ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж яваа жирийн л нэг залуу эмэгтэй. Залуус бидэнд өнөөдөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байр, амьдрах орон сууц нэн чухал хэрэгтэй байна. Энэ бүхэн нэр дэвшигч М.Энхболдын "Монгол төр-Монгол гэр" мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон байгаа учраас залуус бид саналаа өгнө. Мөн УИХ-аас саяхан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлан гаргахад УИХ-ын даргын хувьд онцгой дэмжлэг үзүүлсэнд талархаж дэмжинэ.

Э.Цолмонбаяр: Ааваараа өөр айлын хүн сонгож болохгүй биз дээ


-Удахгүй бид Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Айлаар бол өрхийн тэргүүнээ сонгоно гэсэн үг. Энэ удаагийн сонгуулиар би М.Энхболд ахыг дэмжиж байгаа. Гэвч миний энэ сонголт зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Долоогч, пялдага, палдага гээд янз бүрээр л намайг хэлж байна. Гэхдээ энэ сонголтдоо би баярлаж байгаа. Үзэл бодлоо илэрхийлж, үг хэлснийхээ төлөө доромжлуулдаг тийм хүмүүсийг дэмжээгүйдээ би баяртай байгаа. Надад М.Энхболд ахыг сонгох гурван шалтгаан байгаа. Нэгд, боловсрол, төрийн ажлын туршлага. Хоёрт, гэр бүлийн бат бөх байдал. Гуравт, монголчууд бид 2016 оны шат шатны сонгуулиар МАН-д саналаа өгч сонгосон. Одоо ганцхан сонголт үлдсэн нь Ерөнхийлөгч. Айлаар ярьвал бид аавыгаа сонгох гэж байна. Тэгэхээр ааваараа өөр айлын хүн сонгож болохгүй биз дээ.












Х.ТЭРГЭЛ


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 1 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 16 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 18 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 21 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 21 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 23 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 23 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23