Монгол–Швейцарийн хүүхдийн төсөл хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Л.Бямбажав
2022/08/19

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Монгол-Швейцарийн Хүүхдийн Төсөл (SMOPP)-ийн дэд ерөнхийлөгч, Швейцарийн Хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэгийн ерөнхийлөгч Раоул Шмидть, хүүхдийн эмч Корине Вайдер нарыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Мөн НЭМГ-ын Хүүхэд, нярай, өсвөр үеийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Есү, ЭХЭМҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга М.Баялаг, төслийн Монгол дахь зохицуулагч эмч Мөнхтулга нар уулзалтад оролцсон юм.

Уулзалтаар нийслэлийн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг бууруулахын тулд нярайн түнхний дутуу хөгжил, мултралыг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага, байгууллага ба SMOPP-ийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжин, эмч, эксперт, зөвлөхийн сургалт явуулахад дэмжлэг үзүүлэн, харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, ажилчдад SMOPP-ийн үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл өгч, скринингийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллахаа илэрхийлсэн ба SMOPP нь НЭМГ-тай хамтран нийслэлийн нийгмийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба олон нийтийн хөгжлийг дэмжих, ард иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалтын багц, гарын авлага бусад хэрэгцээт зүйлсээр хангахыг эрмэлзэж байгаад талархал илэрхийллээ.

Монгол-Швейцарийн Хүүхдийн Төсөл (SMOPP) нь олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд удирдах зөвлөл нь Швейцарьт байрлаж, хүүхдийн анагаахын чиглэлээр чанартай тусламж үйлчилгээг олон нийтийн хүртээл болгох, орон нутгийн бие даан тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхыг дээшлүүлж, мэргэжил арга зүйгээр дэмжих зорилготойгоор байгуулагдсан, ашгийн бус байгууллага бөгөөд 14 жилийн турш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18