ХНХЯ: Төрийн албанд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл цалин олгоно

Л.Бямбажав
2022/09/27

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2022.09.27/ мэдээлэл хийх үеэрээ ирэх оны төсөвт тусгагдах зарим асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "1995 оноос ярьж байгаа ахмадын тэтгэврийн зөрүүг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг мөр арилгах тооцоо судалгааг бид багаараа хийсэн. Сангийн яаманд танилцуулж, үндсэндээ дэмжсэн. Эхний удаад тэтгэврийн зөрүүг арилгаснаар цаашид инфляцитай уялдаж жил бүр нэмэгдэх суурийг бид бүрдүүлнэ. Тэтгэврийн шинэчлэлийн яриа улс төрийн оноо авдаг байдал болчихсон, үүнийг хална. Тэтгэврийн зөрүүг нэг мөр шинэчилнэ гэсэн үг.  Тэтгэврийн шинэчлэлд томоохон шинэчлэлт орно" гэлээ.

Энэ тухай үргэлжлүүлэн ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал  хэлэхдээ "ХНХЯ, Засгийн газрын зүгээс тэтгэврийн төвлөрлөлийг сааруулах буюу хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог оруулахаар ажиллаж, төслийг боловсруулж дууслаа. Дунд насны даатгуулагчид маань зөвхөн улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг бус нэмэлт хувийн тэтгэвэр авдаг болох тогтолцоо бүрдэнэ. Өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзаж ойлголцолд хүрсэн. Хоёрдахь асуудал нь залуусын зүгээс НДШ-д төлсөн мөнгө өөрийн дансанд хуримтлагдах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Үүнийг биелүүлэхийн тулд ХНХЯ, ЗГ-ын зүгээс Нийгмийн даатгалын багц хуулиндаа тусгаад эхний алхмуудыг хийж дууссан" гэдгийг тодотгов. 

Мөн цалингийн шинэчлэлийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ. 

Нэгдүгээрт, төрийн албан хаагчид ажлын үр дүн , гүйцэтгэлд чиглэсэн цалин хөлсний урамшууллын тогтолцоонд шилжиж,  хууль эрхзүйн хүрээнд бий болгоно. 

Хоёрт төрийн албанд ажиллаж буй залуучуудыг дэмжиж, тогтвортой ажиллуулах чиглэлийг баримтална. Төрийн албан хаагчид зургаа жил ажиллах хүртлээ ямар нэгэн нэмэгдэл авдаггүй өнөөгийн тогтолцоог өөрчилж, төрийн албанд ажилласан жил бүрийг нь үнэлж нэмэгдэл олгоно. Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуучуудыг дэмжих, хөдөө орон нутгийн нэмэгдэл олгодог болгоно. Эдгээр шинэчлэлийн хүрээнд төрийн албаны цалин нэгдсэн тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөжээ. 


4
angry
0
care
4
haha
62
liked
3
love
6
sad
10
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18