УГТЭ зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологи нутагшуулж байна

М.Төгөлдөр
2022/09/25

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2012 оноос эхлэн Люксембургийн Зүрхний Мэс Засал ба Интервэншнл Кардиологийн Институттэй хамтран тус эмнэлгийн зүрхний мэс засалд аюулгүй мэс заслын орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд хүүхэд болон насанд хүрэгсдийн зүрхний нээлттэй мэс засал, мэдээгүйжүүлгийн үеийн өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нэвтрүүлэн, зүрхний мэс заслын техник технологийн чадавхийг сайжруулж, зүрхний мэс заслын эмч эмнэлгийн үндэсний багийг чадавхижуулах ажлын байрны мэс засал-сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.
Энэ үйл ажиллагааны үр дүнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын нийт мэс заслын тоо, ялангуяа өндөр ур чадвар шаардсан зүрхний мэс заслын тоо болон чанар жил бүр дорвитой ахиж байгаа бөгөөд дотоодын багийн залуу мэс засалчдын ур чадвар, бие даан мэс засал хийсэн байдал сүүлийн жилүүдэд 50 гаруй хувиар нэмэгдсэн болно.  
Энэ удаа тус эмнэлэг дээр 2022 оны 9 сарын 18-24 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа сургалт-мэс заслын үеэр Люксембургийн Зүрхний Мэс заслын зочин профессорын багтай хамтарсан нарийвчилсан үзлэг оношилгоог 20 гаруй хүнд хийж, үүнээс 6 тохиолдолд нь хамтарсан багаар мэс засал хийж байна.
Энэ удаагийн сургалт мэс заслын онцлог нь Монголын зүрхний мэс засалд хараахан нэвтрээгүй байгаа зүрхний хавхлагыг нөхөн сэргээх шинэ дэвшилтэт технологийг ашигласан мэс заслын аргачлалыг нэвтрүүлж байгаа бөгөөд зүрхний хавхлагыг нөхөн сэргээх энэхүү мэс заслын арга нь өвчтөний өөрийн хавхлагыг хадгалан үлдээснээр тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна насан туршдаа цус шингэлэх эм хэрэглэхгүй байдаг өндөр ач холбогдолтой мэс заслын арга технологи юм.


0
angry
0
care
1
haha
2
liked
4
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18