Н.Тэмүүлэн: Ардчилсан залуучуудын холбоо хэргийн тухай олон нийтэд мэдээлэл өгөхийг шаардаж байгаа нь зохимжгүй

O.Аззаяа
2022/09/24

Өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ардчилсан залуучуудын холбооноос АТГ-ын орчим суулт зарлаад байгаа. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

-С.Эрдэнэ, Х.Баттулга нарын шалгагдаж байгаа мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил болго хэмээн Ардчилсан залуучуудын холбооноос шаардаж суулт зарлаад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ардчилсан залуучуудын холбооноос гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгуулахаар манайд гомдол ирүүлсэн. Уг гомдлыг хуульд заасан, үндэслэл журмын дагуу хүлээн авч, бүртгэн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байгаа.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулна.”, “Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заасан бөгөөд гомдол нь хуулийн хугацаандаа шалгагдаад явж байна.

Гаргасан гомдлыг нь хянан шалгаж байгаа явцад суулт зарлаж байгаа нь өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд болон мөн Авлигын эсрэг хуулийн 16.2 дугаар зүйлд “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.” гэж заасан байдаг. 

-Ер нь ингээд суулт зарлалаа гээд мөрдөн шалгах ажиллагааг хурдасгах гэсэн ойлголт байдаг уу?

-Мэдээж тийм боломж байхгүй. Мөрдөх байгууллага хуульд заасан хугацаандаа мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд, түргэн шуурхай явуулдаг. Суулт зарлалаа гээд гомдол гаргагчид аливаа хэлбэрээр давуу байдал олгох, бусад гомдлоос илүү үзэж хурдан шалгана гэсэн ойлголт байхгүй. Энэ бол өрөөсгөл мэдээлэл шүү. Гомдол мэдээллийг хуульд заасан үндэслэлээр буюу нэг журмаар адилхан шалгадаг энгийнээр хэлбэл хоёр өөр стандартаар шалгадаггүй.   

-С.Эрдэнэ, Х.Баттулга нарын шалгагдаж байгаа мэдээллийг нээлттэй болго гээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Монгол улс бол ардчилсан орон. Ардчилсан оронд хүний гэм бурууг гагцхүү шүүх тогтоодог. Нөгөөтээгүүр мөрдөн байцаалтын нууцлал гэж байдаг. Гэтэл Ардчилсан залуучуудын холбооноос хэргийн тухай олон нийтэд мэдээлэл өгөхийг шаардаж байгаа нь өөрөө зохимжгүй юм.



0
angry
2
care
2
haha
6
liked
1
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18