ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин Веьтнам улс руу визгүй зорчих санал тавилаа

Л.Бямбажав
2022/09/23

        -Манай сэтгүүлч  Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр тэрбээр Вьетнам улсын Гадаад хэргийн сайд Бүй Тхань Сөн-д бараалхалаа.  Мөн Вьетнамын талаас тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Нгүен Минь Вүтэй улс төрийн зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин тус улсын бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр орны харилцааны түвшинг ахиулах, мөнгө угаах, терроризмын эсрэг хэрхэн тэмцэх талаар туршлага солилцох зэрэг зургаан асуудлыг хөндсөн юм. 

Мөн хоёр улсын иргэд визгүй зорчих боломжуудыг ярилцсанаас гадна шууд нислэгийн тоог нэмэх саналыг манай талаас гаргав.

Энэ тухай Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин  "Монгол паспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд урт хугацаандаа хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих саналыг тавилаа.  Айлын талын хариуцсан байгууллага болох Дотоод хэргийн яамтайгаа зөвлөлдөх асуудал байгааг уулзалтын үеэр хэлсэн. Монгол Улсын иргэд аль болох олон улс руу визгүй зорчдог байх зорилтыг хангахыг чухалчилж байгаа" гэв.


Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил болно. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлах саналыг тавьжээ.

 Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Социалист Вьетнам  улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад бүхий л салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн тус улсын боомтуудаар Монголоос уул уурхайн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэх болон манай улс импортын бараагаа дамжуулах боломж бий эсэх талаар салбарын сайд нар зөвлөлдөх уулзалт хийхээр тохирлоо.

Монгол Улс Вьетнам Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгсөөр ирсэн. Хоёр улс хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх өргөн боломж бий. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд амжилттай хамтран ажиллах боломжтой юм.

Өнгөрсөн онд Монгол Вьетнамын худалдааны эргэлт  80,2 сая ам.доллар байсан бөгөөд экспорт 484 мянган ам.доллар, импорт 79,7 сая   ам.долларт  хүрчээ. Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 27,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Вьетнам улстай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 0.49 хувьтай тэнцэж байна.



4
angry
0
care
0
haha
2
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18