АЗХ-ны удирдлагууд С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлж, суулт зарлалаа

Л.Бямбажав
2022/09/23

 АЗХ-ны удирдлагууд С.Эрдэнийг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлж, суулт зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд:

- Өнөөдөр АТГ болон Нийслэлийн Прокурорын газарт хандах гэж байна. Монгол Улсын эдийн засгийн нөхцөд байдал хүндэрч байна. Эрх баригчид цар тахал гэдэг нэрийдлээр олон хууль зөрчиж, хэрэгжихээ больж байна.  Өнөөдөр ам.долларын ханш, худалдан авах чадвар, инфляц өсөж, ЖДҮ эрхлэгчид хаагдсаар байна. Хамгийн энгийн жишээ гэхэд л дотооддынхоо хэрэгцээг хангадаг байсан цементийн үйлдвэрийг төр булааж авснаар өнөөдөр БНХАУ-аас импортлох түвшинд хүрч, үнэ нь хоёр дахин өссөн. Энэ нь эрх баригч МАН засаглаж чадахгүй байгааг ил тод харуулж байна. Монгол Улс сөрөг хүчингүй болсон.Үг хэлдэг нэгнээ нухчин дардаг болсон.  Сөрөг хүчнээ зохион байгуулалттайгаар нухчин дарах үйл ажиллагааны явцад АН-д бүтэн нэртэй, бүлээн цустай аавын хүү, ээжийн охин үлдсэнгүй. АН-ын нөхцөл байдлыг тодорхойгүй байдалд хүргэж, тамгыг нь нэг өдрийн дотор хувилж өгөх, Дээд шүүхээр далайлгаж, сөрөг хүчний орон зайг үгүй хийж байгаа нь Монгол Улсын үндэсний эрх ашигт ноцтой аюул учруулж байна гэж залуучууд бид үзэж байна. Тамгатай холбоотой гэмт хэргийн асуудлууд хүртэл яригддаг. Пи-Ар их мөнгөөр явуулдаг болсон. 


АЗХ-ны гишүүд хоёр асуудлаар АТГ болон Нийслэлийн ПГ-т хандаж байна. 

Ардчилсан нам бол үндэсний эв нэгдлийн бамбай болсон гол улс төрийн хүчин

Нэгт, С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш намын даргынхаа ажлаа өгсөн ч тамга хувилж авсан. Гэвч эрх баригчдын тодорхой ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж байна. Өнгөрсөн долоо хоногт өөрөө хоёр хэрэгт шалгагдаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Хэрэг наймаалцдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэхүү шалгагдаж байгаа хэргүүд нь ямар шатандаа явж байгаа вэ. Улстөрийн тоглоомын хэрэгсэл болоод байна уу. Хоёрт, Дархан-Уул аймгийн үр тариа хадгалах агуулахыг өндөр үнээр улсад шахсан гэх асуудал бий. Энэ хоёр асуудал хаана шалгагдаж байгаа вэ гэдгийг нэхэж шаардана.  Монгол Улс хуультай орон. 

Хоёрт, Х.Баттулгын Хөгжлийн банктай холбоотой гэх хэрэг их яригддаг. Мөн төмөр зам гацаасан, 80 их наядын хэргийн  талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийж байсан. Энэ асуудал хууль шүүхийн аль шатандаа явж байгаа вэ гэдгийг хуулийн байгууллгаас тайлбар нэхнэ" гэлээ. 


1
angry
0
care
2
haha
7
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18