ШШГЕГ-ын хорих 413 дугаар ангид хүн нас баржээ

Л.Бямбажав
2022/09/23

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн цагдан хорих байранд шүүгчийн захирамжийн дагуу цагдан хоригдож байсан Б.У нас баржээ. 

Амь хохирогч Б.У нь /38 настай, эрэгтэй/ биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар амь хохирогч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх хугацаанд шүүгчийн дуудсан хугацаанд ирээгүй тул Мандал сум дахь сум дундын шүүгчийн 2022 оны есүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж гарч, 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр саатуулах байранд эрүүлжүүлжээ. Улмаар маргааш нь буюу  2022 оны есдүгээр сарын 22-ны 10 цагт хүлээлгэн өгөх үед даралт нь  их байсан тул цагдан хорих байрны эмч эм өгч биеийн байдлыг хянаж байсан аж. 

Гэвч 18 цагийн үед таталт өгч биеийн байдал муудаж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Ажлын хэсгийн алба хаагчид амь хохирогчийн нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.  



5
angry
0
care
1
haha
1
liked
5
love
13
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18