ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Энэ аравдугаар сарын 30-наас эхлэн Дархан руу шороон замаар явахгүй

Н.Мижидмаа
9 цагийн өмнө

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Дарханы замын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр: "Өмнө нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн 2 эгнээ замын суурь хучилтын ажлыг дуусгаж 141 км авто замын хөдөлгөөн нээгээд байсан юм. Тэгвэл энэ 09 дүгээр сарын 24-ний өдөр 26 км авто замын хөдөлгөөнийг нэмж нээнэ. Ингэснээр 08 дугаар сарын 25-наас хойш нийт 26 км замд шинээр асфальтан хучилт хийгдсэн гэсэн үг юм.
Нийт 204 км 2 эгнээ авто замаас одоо үлдэж буй 37 км авто замыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр удаашралтай явагдаж буй багцуудын ажил дээр уртасгасан цагийн хуваариар хоёр ээлжээр ажиллаж байна.
Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаа ээлжит засвараас шалтгаалан түр зогссонтой холбоотойгоор зах зээлд цементийн хомсдол үүссэн ч “Мак цемент” ХХК, Монцемент билдинг материалс ХХК, “Налгар түшиг” ХХК нь УБ-Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй байхад анхаарч хамтран ажиллаж байна.
Мөн УБТЗ нь холбогдох цементийн үйлдвэрүүдээс өдөр бүр хүссэн хэмжээгээр нь вагон тавьж өгч, таталтыг цаг алдалгүй хийж, нийт хэрэглэгчдэд хүргэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа болно.
Үүнтэй холбоотойгоор “Техник импорт” ХХК түгээлтийн цэгтээ ирсэн цементийг эхний ээлжинд тасралтгүй түргэн шуурхай өөрийн үйлдвэрийн талбайгаас ачуулах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж байгаа юм.
Дарханы замын бүтээн байгуулалтыг стандартын дагуу чанартай хийж, ирэх 10 дугаар сардаа багтаан 1 урсгал 2 эгнээ замын хөдөлгөөнийг нээх зорилтыг хангахад үндэсний баялаг бүтээгч дотоодын цементийн үйлдвэрүүд ЗТХЯ-тай ийнхүү хамтран ажиллаж байгаад талархаж байна.
Өнөөдрийн байдлаар дотоодын цементийн үйлдвэрүүд өдөрт 6 мянган тн цемент үйлдвэрлэж буй бөгөөд түүний зургааны нэг нь буюу 1 мянган тн цемент нь Дарханы замд нийлүүлэгдэж байна.
Хөтөлийн цементийн үйлдвэрлэл эхэлвэл дотоодын компаниуд өдөрт 9 мянган тн цемент зах зээлд нийлүүлж дотоодын эрэлтийг бүрэн хангах боломжтой болох юм".

Видеогоор үзэх:


3
angry
0
care
3
haha
6
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18