Бусдын фэйсбүүкт нэвтэрч, найзуудаас нь мөнгө авсан иргэний зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Н.Мижидмаа
10 цагийн өмнө

Хохирогч Ёндон /зохиомол нэр/ нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ. Шүүгдэгч Лантав нь фэйсбүүк эзэмшигчдийн мэдээлэл дотроос тэдгээрийн гар утас, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллээс фэйсбүүк хаягийн нууцлалыг таамаглах байдлаар хийж нэвтэрсэн. Улмаар Ёндонгийн фэйсбүүк найзуудаас мөнгө зээлэх хүсэлт явуулахад Дэндэв нь Ёндонг гэж бодон 700,000 төгрөг шилжүүлсэн байна.

Прокуророос Лантавын үйлдлийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч 700,000 төгрөг шилжүүлэн авч залилсан, мөн Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Учир нь Лантав цахим орчин дахь хувь хүнийг тодорхойлогч фэйсбүүк буюу цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийн эзний өмнөөс бусад хүмүүстэй харилцаж, түүний өмнөөс бусдаас мөнгө зээлж буй үйлдэл нь мэдээллийн сүлжээнд /цахим орчинд/ хууль бусаар халдах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар хангасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ялаас сонгон оногдуулахаар хуульчилсан хөнгөн хэрэг.

Шүүгдэгч Лантав нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан 700,000 төгрөгийн хохирлыг төлсөн, хувиараа мужааны хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан буюу шүүгдэгчид нийт 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрсний үндсэн дээр зорчих, мөн зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18