Н.Учрал: Төр иргэнээ таниад иргэний үнэмлэхийг нь өгч байхад дахиад нотариатаар гэрчлүүлдэг байж болохгүй

Л.Бямбажав
Өчигдөр

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт 74 бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй болсон. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ тэрбээр "Өнөөдрөөс эхлэн И-монголиа системээр үзүүлж байгаа 74 тооны лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй боллоо. Үүнд талуудтайгаа нэгдсэн ойлголтод хүрсэн. Иргэдээс ямар ч тохиолдолд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, нас барсны, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 тооны лавлагаа, тодорхойлолтыг төрийн байгууллага, албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй.Өөрөөр хэлбэл эдгээр бичиг баримтыг нотариат өөрөө гэрчлэх боломжгүй болсон гэсэн үг. 


Төр иргэнээ таньж иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг нь өгчихөөд дахиад нотариат батлуул гэж шаарддаг байж болохгүй. Төрийн цахим систем нь хүнд суртлын түгжрэлийг арилгахад л оршино. Хууль батлуулах явцад оролцож байсны хувьд одоо хуулийн хэрэгжилт нь хаана гацаад байна вэ гэдгийг нь засахад анхаарч ажиллаж байна.

  Хэрэв иргэнээс шаардвал 11-11 төвд хандах боломжтой. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор нотариатаар хийсэн гэрээнүүдийг И-монголиа системд байршуулна. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ зориулж тоон гарын үсгийг нотариатын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.  Ингэснээр цахимаар нотариатын үйлчилгээг авах боломж бүрдэнэ. 

Цаашид мөн банк санхүүгийн салбарын тодорхой мэдээллийг цахим болгоно" гэлээ.


2
angry
2
care
2
haha
97
liked
6
love
9
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18