С.Амарсайхан: Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн улс орнуудтай бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно

Л.Бямбажав
2022/09/20

“Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэллээ.

Австралийн холбооны улсад зохион байгуулагдаж буй Ази номхон далайн орнуудын сайд нарын бага хуралд бүс нутгийн 40 гаруй орон болон Олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Тус хурлын “Сендайн дунд хугацааны тайлан” сэдэвт салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэллээ.

 Тэрээр илтгэлдээ “Ази-Номхон далайн түншлэлийн форумаар 2021-2024 онд хэрэгжүүлэх Ази-Номхон далайн бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө 2021 онд батлагдсан. Уг төлөвлөгөөний дагуу бид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд шинэ арга барилаар өөрчлөн хэрэгжүүлэх, өргөжүүлэх, сайн туршлага, шинэ инновацыг нэвтрүүлэхэд зорьж байна.


Дээрх баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд улс орнуудын боловсруулж буй дунд хугацааны тайлан илтгэлд тусна гэдэгт илтгэлтэй байна. 

Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Иймд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцогч бүх талууд ялангуяа иргэний нийгмийн байгууллага, шинжлэх ухаан судалгааны байгууллага, бизнесийн болон хувийн хэвшлийн байгууллага улс орны гамшгийг даван туулах чадавхыг бий болгоход ихээхэн оролцоотой. Оролцогч талуудын 2015 оноос хойш хэрэгжүүлсэн санал санаачилга, судалгаа, техник технологи, инновац, ололт, хүндрэл бэрхшээл, цаашид талуудын анхаарах бүх арга хэмжээг энэхүү дунд хугацааны тайлан илтгэлд тодорхойлон оруулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Ази, Номхон далайн бүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар бүс нутгийн улс орнуудтай цаашид ч бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.

Мөн тэрээр Ази, номхон далайн орнуудын гамшгийн асуудлаарх сайд нар, Төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцон Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад хууль эрх зүйн болон бүтэц зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулснаас гадна бүс нутгийн хэмжээнд хамтран авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Бага хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18