Вакцины шахаанд оролцсон дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

Л.Бямбажав
2022/09/20

Яаралтай гэх нэрийдлээр шууд худалдан авалтын малгайн доор тендер зарлалгүй хил дамнуулан хийсэн  авилгын сүлжээг "Төсвийг мөшгөе" нэвтрүүлгээрээ бид илчилсэн. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн 2 тэрбум гаруй төгрөг авилга болж зүсээ хувиргаж  дарга нарын хүүхдийн дансаар орж ирж, үнэтэй орон сууц болсон уу, мялзан өвчний вакцины төсвийг мөшгөсөн. 

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор буюу вакцины шахаанд оролцсон хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны дарга Д.Түмэндэмбэрэл,  Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга, профессор Заяатын Батсүх нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүнчлэн АТГ-аас Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Д.Түмэндэмбэрэл нь  Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан, 2018 оны 10 сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан гэж үзжээ.

Мэдээллийг сануулахад,  Монгол Улсад шууд худалдан авалтаар мялзангийн вакциныг 3 жил тасралтгүй нийлүүлсэн Энэтхэгийн Хестер бионсес лититэд компаниас Хатанбаатарын Энгүүний Голомт банкин дахь дугаар тоот данс руу 2019 оны наймдугаар сараас 2020 оны наймдугаар сар хүртэл нийтдээ 9 гүйлгээгээр 430 000 ам.доллар орж ирсэн байдаг. 

Үүнийг төгрөгт шилжүүлвэл 1,2 тэрбум. Мөн П.Амарын Голомт банкны дугаар тоот дансаар 2018 оны аравдугаар сараас эхлээд 340 000 ам доллар орж иржээ. Үүнийг төгрөгт шилжүүлвэл 1 тэрбум орчим төгрөг. 

Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга, профессор Заяатын Батсүх. Энэ насаараа мал  аж ахуйн эрдэм шинжилгээний салбарт ажилласан нэгэн. Ингэхдээ Глобал бизнес лиг компанийг үүсгэн байгуулж хэд хэдэн удаа тендерт оролцож байв. Ингэж явахдаа Энэтхэгийн мялзангийн вакцин нийлүүлдэг Хестер бионсес лимитэд компанитай холбоо тогтоожээ. Тус компанийн нийлүүлдэг мялзангийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэснээр авилгын эхлэл тавигдана. Тэрбээр ангийнхаа найз Д.Түмэндэмбэрэл буюу тухайн үед Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан түүнтэй  хуйвалдаж мялзангийн вакциныг шууд худалдан авалт нэрээр өндөр үнэтэй авчээ.

 Нэг тун вакцин 130 төгрөгөөр оруулж ирэх боломж байхад тэр нэг тунг 267 төгрөгөөр буюу хоёр дахин өндөр үнээр авч төсвийн мөнгөнд хайргүй хандсан гэсэн үг.

Хувийн дансаараа 1,2 тэрбум орчим төгрөг авсан Энгүүн нь профессор Батсүхийн төрсөн Тунгалагийн төрсөн охин юм. Харин тэрбумыг авсан Амар нь Батсүхийн хүргэн  юм.


 


7
angry
0
care
2
haha
2
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 3 минутын өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 16 минутын өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 48 минутын өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 2 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 2 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 2 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 3 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 4 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 5 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 5 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 6 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 6 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 6 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 6 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 22 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ Өчигдөр
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна Өчигдөр
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Өчигдөр
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ Өчигдөр