“МИАТ” ТӨХК Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөө бүрэн барагдууллаа

Л.Бямбажав
2022/09/20

“МИАТ” ТӨХК 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаалаа. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байна.

Тус компани Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гүүрэн зээл авсан.

2015 оны байдлаар нийт 15.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017 онд Самурай бондын санхүүжилттэй уялдуулан иенийн зээлд хөрвүүлжээ. Уг зээлийг төлөх эцсийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсан юм. Засгийн газраас баталсан тогтоолоор төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг яаралтай барагдуулах чиглэл өгсөний дагуу, мөн Сангийн яамнаас баримталж буй “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах бодлогод нийцүүлж ийнхүү зээлийн төлбөрийг хугацаанаас нь хоёр сарын өмнө бүрэн төлж барагдууллаа.


0
angry
0
care
0
haha
7
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18