Олон ястны өв соёлоо түгээн, таниулахад УИХ-ын гишүүн Ш.Адьшаа анхаарч ажиллав

Н.Мижидмаа
2022/09/19

Ховд аймаг байгалийн эрс тэс уур амьсгал бүхий байршилтай. Говь, талын хэсэгт аагим халуун төөнөж байхад Мөнххайрхан, Жаргалант, Цамбагаравхайрхны оргилд цас бударч байх жишээтэй. Уур амьсгалын эрс тэс нөхцлөөс  гадна урианхай, дөрвөд, захчин, казах, мянгад, өөлд, торгууд гэх мэт олон ястны өлгий нутаг. Ястан бүр өөр ёс заншил, соёл уламжлалтай хэдий ч  айлсан оршдог амьдралын өвөрмөц хэв маягтай ард түмэн юм. 

Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа олон үндэстэн, ястны өлгий нутгийн ард олны уламжлал,  өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеэ сурган өвлүүлэх, биет бус соёлын гайхалтай өвүүдийг таниулах зорилготой олон ажлыг энэ зун хийв. Тухайлбал, “Дөрвөд угсаатны өв соёл”-ын анхдугаар наадмыг Ховд аймгийн Дөргөн суманд хийв. Мөн Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын хөвөөнд зохион байгууллаа. Энэ үеэр Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Увс, Орхон, Дархан-Уул, Төв, Хэнтий, Хөвсгөл аймаг, ОХУ-д тархан суурьшсан 5000 орчим урианхай, тува иргэд хүрэлцэн ирж оролцсон байна. Тэд өөрсдийн идээ, ундаа, тоглоом наадгай, гар урлалаас эхлээд уламжлалт анагаах ухаан, хуримын зан үйлээ танилцуулж, ерөөл магтаал, тууль хайлж үзүүлсэн билээ.

Мөн ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран Хоршооны тухай хуулийг сурталчлах сургалт, 17 сумын 64 адуучин залуу  оролцож, авхаалж самбаагаа сорьсон “Адуучин” тэмцээнийг Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулжээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18