Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шатаажээ

Н.Мижидмаа
2022/09/19

Шүүгдэгч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б-г зодож амь насыг нь егүүтгэж, улмаар амь нас нь хохирсоныг бусдаас нуухын тулд хохирогчийн цогцсыг мөчлөн зөөвөрлөж, хээр аваачин шатаажээ. 

            Прокурорын газраас Болдыг “хүнийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Болдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин энэ тохиолдолд, “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэв.

            Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог. 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Болд нь хохирогчийг амьд байхад нь цохих өшиглөх байдлаар гавал ясны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл учруулж, үүний улмаас хохирогч амиа алдсан, талийгаачийн цогцсыг зөөвөрлөн хаяхад цүнхэнд багтаагүй гэх шалтгаанаар цогцсыг мөчлөн зөөж, хээр аваачин бензин асган шатаасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс нас барсан хүний цогцсыг мөчилсөн, шатаасан зэрэг үйлдлийг “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэрэг гэж зүйлчилсэнийг буруу гэж үзэж, зүйлчлэлд өөрчлөлт оруулж,  шүүгдэгч Болдод 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/55501?daterange=2020-12-22%20-%202021-03-17&id=1&court_cat=2&bb=1 


31
angry
0
care
1
haha
2
liked
10
love
7
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18