Тарваган тахал гарч Ховд аймгийн Мөст суманд хөл хорио тогтоожээ

Н.Мижидмаа
2022/09/19

Хурлаар “Тарваган тахал”-ын голомт байж болзошгүй Мөст сум, голомтоос ирсэн халдвартай иргэний ойрын хавьтлын иргэд байгаа Жаргалант сумын нутагт хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал,

-Эрүүл мэндийн сайдын баталсан “Тарваган тахал өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын дагуу тахал туссан байж болзошгүй иргэний нэгдүгээр хавьтлын иргэдийг тусгаарлалтад авч, яаралтай тусламж үзүүлэх;

-Нэгдүгээр хавьтлын иргэдийн оршин суугаа газар болон тахал гарсан байж болзошгүй Мөст сумын Хужирт баг, Алтай сумын Бодонч багт хөл хорио тогтоох;

- Авто тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран Ховд аймаг руу орох болон гарч байгаа хөдөлгөөнд хяналт, шалгалт хийж, илэрсэн тарвагыг хурааж, Зоонозын өвчин судлалын төв рүү зөөвөрлөж, устгах;

-Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасан Тарвага агнах шийдвэрийг хүчингүй болгох;

-Голомтын эрсдэл өндөр Мөст, Цэцэг, Алтай, Үенч, Манхан, Булган сумдад тарвага агнах, худалдаалах, ахуйн хэрэгцээнд хэрэглэх үйлдлийг зогсоох, хяналт тавьж ажиллах;

-Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж тарвага худалдаалж буй үйлдлийг илрүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Иргэд олон нийтийг тарвага агнахгүй, мах эд эрхтнийг хүнсэнд хэрэглэхгүй, зарж борлуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн тарвагыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхээр хадгалж байгаа бол Зооноз өвчин судлалын төвийн 70433726 дугаарт холбогдож устгал хийлгүүлэхийг уриалж байгаа талаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18