Ж.Энхжаргал: Lil Pump тоглолтоо дуусгаад үүрээр ниссэн, уг бичлэг Монголд хийгдсэн гэсэн мэдээлэл байхгүй

М.Төгөлдөр
2022/09/16

Өнгөрөгч наймдугаар сарын 19-нд болсон "Хуур" фестивальд уригдан оролцсон дуучин Lil Pump нэгэн эмэгтэйн хамт буй бичлэг твитерт байршиж, улмаар олон нийтийн анхаарлыг татаад буй. Тэгвэл уг фестивалийг зохион байгуулсан "BRB" компаниас мэдээлэл хийлээ. 

Тус компанийн захирал Ж.Энхжаргал "Наадам наймдугаар сарын 19-нд болж шөнийн 02:00 цагт дуусах хуваарьтай байсан ч бид наадыг 12:40-д зогсоосон. Миний бие болоод зохион байгуулалтын баг бүгд үлдэж 03:00 цаг хүртэл ажилласан. Дуучин Lil Pump үүрээр ниссэн. Тоглолт дууссанаас нисэх хүртэл хугацаанд юу болсныг бид хэлж мэдэхгүй. Уг бичлэгийн талаар болон ийм үйл явдал болсон гэх талаарх мэдээллийг бид та бүхэнтэй адил өчигдөр л мэдэж артестийн багтай холбогдсон. Багийнхны бидэнд өгсөн мэдээллээр "Тухайн эмэгтэйг Монгол улсын иргэн болон Монгол улсыг доромжилсон ямар нэгэн мэдээлэл бичээгүй. Бичлэг Монголд хийгдсэн тухай ч хэлээгүй. Артестийн хувьд ийм төрлийн бичлэг хийж сошиалд хандалт авдаг. Угтаа бичлэг, зураг устгадаггүй ч бидний тавьсан хүсэлтийг хүлээн авч урьд шөнө устгасан. Хэн нэгний нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж, таамаг дэвшүүлж болохгүй. Хэрвээ уг бичлэг нотлогдвол үнэхээр харамсалтай байх болно. Хуулийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн " гэлээ. 



143
angry
15
care
98
haha
27
liked
22
love
56
sad
46
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18