Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 271.5 сая ам.доллароор өсжээ

М.Төгөлдөр
2022/09/16

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 271.5 (0.8%) сая ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 545.1 (1.6%) сая ам.доллароор буурсан байна.

Нийт гадаад өрийн 12.1 (36.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 9.2 (27.6%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8.1 (24.2%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.5 (7.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3%) сая ам.доллар, бусад салбарынх 470.3 (5.4%) сая ам.доллар, Төв банкных 244.7 (10.9%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.
Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8%) сая ам.доллароор буурчээ.
Засгийн газрын нийт өр 2022 оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (5.3%) их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 (3.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын дотоод өр 2022 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 514.3 (49.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 14.6 (1.5%) тэрбум төгрөгөөр, барих-шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурч, гадаад өр 2.2 (9.2%) их наяд төгрөгөөр өсжээ.
Засгийн газрын нийт өрөөс 2022 оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөх оны мөн үеэс 511.5 (57.3%) тэрбум төгрөгөөр, хүүгийн төлбөр өмнөх оны мөн үеэс 234.3 (68.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.



1
angry
0
care
1
haha
0
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18