Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төсвөөр 12 төрлийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

М.Төгөлдөр
2022/09/16

Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг хотод үлдээж, хотын хөгжил дэвшилд, тодруулбал, түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах, улмаар нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжихийг дэмжсэн түүхэн шийдвэр байсан юм. Тэрхүү шийдвэрийн дагуу нийслэлээс 2022 онд 12 багц томоохон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

420 тэрбум төгрөг төсөвлөсөн бүтээн байгуулалтын ажил, төсөл арга хэмжээний задаргаанаас хамгийн өндөр санхүүжилттэй, богино хугацаанд их хэмжээний хөрөнгө зарцуулсан ажлын эхэнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахад зориулсан 100 тэрбум төгрөгийг нэрлэх байна. 2022 оны тавдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасны дагуу Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг гаргах үүрэг өгсөн. Энэ дагуу цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг хамран сургах тойрогт нь сургах, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажилд нийтдээ 100 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулаад байна. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил ирэх 2023 онд ч үргэлжилнэ.

Зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр удаалж буй нь газар чөлөөлөлт юм. Энэ ажилд нийт 390 тэрбум орчим төгрөгийн нөхөн олговор шаардлагатай байгаа ч энэ онд  30 орчим хувийг төсөвлөж, одоогийн байдлаар 75 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Гуравдугаарт нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, нийтдээ 600 орчим автобус шинэчлэхээр төлөвлөсөн. Одоогоор урьдчилгаа төлбөрт 77 тэрбум төгрөг зарцуулсан.  Хөрөнгө оруулалт болоод ажлын далайцаар удаалж буй бүтээн байгуулалт бол шинээр тавьж буй авто зам, замын байгууламжууд. Улаанбаатар хотод 2022 онд 13 байршилд авто зам шинээр тавьж буй юм.

НИТХ-аас баталсан 414 тэрбум төгрөгөөс 322 тэрбум төгрөгийг дээрх дөрвөн төрлийн ажилд зарцуулаад байна. Бусад найман төрлийн хөрөнгө оруулалтын задаргааг доорх хүснэгтэд дэлгэрүүлэн буулгалаа.


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18