Айлчлал: У.Хүрэлсүх, В.Путин, Ши Жиньпин нарын гурвалсан уулзалт болно

Н.Мижидмаа
2022/09/15

                           -Манай сэтгүүлч Н.Мижидмаа  Бүгд Найрамдах Узбекистан Улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсад ажиллаж байгаа билээ. Тэрбээр  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Манай улс 2004 оноос хойш ШХАБ-т ажиглагчийн статустайгаар оролцох ирсэн,  энэ удаад ч тус статусаа хадгалж оролцож буй. 

 Энэ үеэр  У.Хүрэлсүх, В.Путин, Ши Жиньпин нарын гурвалсан уулзалт болно. Уулзалт өнөөдөр  /2022.09.15/ орон нутгийн цагаар 16:30 цагт эхэлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын

  1. Анхдугаар уулзалт 2014 оны есдүгээр сарын 11-ний өдөр Тажикистаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр,
  2. Хоёрдугаар уулзалт 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Уфа хотноо,
  3. Гуравдугаар уулзалт 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр Узбекистаны Ташкент хотноо,
  4. Дөрөвдүгээр уулзалт 2018 оны тавдугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Чиндао хотноо,
  5. Тавдугаар уулзалт  2019 оны долдугаар сарын 14-ний өдөр Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид болж байсан.

Тэгвэл энэ удаагийн гурвалсан уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр буюу

1. Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл

2. Ази, Европыг холбосон төмөр зам, авто замын сүлжээг бий болгох асуудлыг Монгол Улсын талаас хөндөх юм.

2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан.

Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд орших юм. 



4
angry
2
care
2
haha
10
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18