Хөгжлийн банк: Капитал банкны зээлийн төлбөрт “Гантиг вилла” хотхоны 9 блок барилгын орон сууцыг өөрийн эзэмшилд бүртгэн авлаа

Л.Бямбажав
2022/09/15

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын талаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрээд байна. 

Үүнээс 86.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны нэр дээр гэрчилгээг нь гаргуулж дууссан. Бусад нь мөнгөн хөрөнгөөр байгаа бол  11 компанийн 262.9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдсөн. 

Зээлээ бүрэн төлсөн компаниуд,

  • Кью Эс Си ХХК
  • Вертикс майнинг партнер 
  • Макс рөүд
  • Монгол эм импекс концерн ХХК
  • Вояжир минерал ресурс ХХК
  • Сод монгол групп
  • ДИ БИ ЭМ лизинг ХХК 
  • Хаан банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • Голомт банк
  • Эрд хул ХХК

"Кампитал" банк болон "Монгол мах экспо" ХХК-ийн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах ажил хийгдсэн. Капитал банк 54.4 тэрбум төгрөгийн зээлтэй. Гэвч үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч тус банк дампуурсан.  "Монгол мах экспо" ХХК Хөгжлийн банканд 32.2 тэрбум төгрөгийн зээлтэй, чанаргүй ангилалд орсон байсан. “Гантиг вилла” хотхоны 9 блок 22 орон сууц Хөгжлийн банкны нэр дээр бүртгэлжүүлсэн. Эдгээр орон сууцны борлуулалтын орлого нь Хөгжлийн банкны дансанд орно. 


Тус зурганд улаанаар тэмдэглэсэн нь Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөлд бүрэн шилжсэн “Гантиг Вилла” хотхоны 9 блок барилгын байршил бол шараар тэмдэглэсэн нь Хөгжлийн банканд ойрын хугацаанд шилжих 4 блок барилгын 22 орон сууцны байршил юм. Эдгээр орон сууцны борлуулалтын орлого Хөгжлийн банкны дансад байршиж, зээлийн эргэн төлөлт мөнгөн хэлбэрээр хаагдах юм.

“Гантиг вилла” хотхоны орон сууцыг худалдан авах хүсэлтэй иргэд “Монгол мах экспо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эй Би Трэйд Групп” ХХК-тай захиалгын гэрээг байгуулах бөгөөд төлбөр тооцоог холбогдох гэрээнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд байршуулна.

Тухайн орон сууцны гэрчилгээг Хөгжлийн банкнаас худалдан авагчдад шилжүүлэн өгнө. Ямар нэгэн хөнгөлөлтөөр болон хэн нэгэнд давуу байдал олгож худалдан борлуулахгүй. Үүнтэй холбоотой бүх мэдээллийг ил тод хүргэж, зах зээлийн жишиг үнээр борлуулна” гэж Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ.

АТГ-аас 19 зээлдэгчтэй холбоотой 86 хүнийг яллагдагчаар татаж, хэргийг УЕП руу шилжүүлсэн. ШШГЕГ-т 233 тэрбум төгрөгийн асуудал хянагдаж байгаа. Ойрын хугацаад төрийн өмчит компаниудын зээл төлөгдөхөөр хүлээгдэж байна. ТОСК 180 тэрбум, Эрдэнэс Монгол ХК-ийн 160 тэрбум төгрөг энэ сардаа багтаад төлөгдөнө. Мөн МИАТ энэ долоо хоногт багтааж үлдсэн төлбөрөө төлнө" гэлээ. 



0
angry
0
care
1
haha
10
liked
4
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18