Баримт: Японы иргэнийг хар тамхины хэрэгт гүтгэж газрыг нь дээрэмдэхэд Цагдаагийн хурандаа нар оролцсон

М.Төгөлдөр
2022/09/15

Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч мягмар гарагт /2022.09.13/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Японы “Суруга Монгол”-ийн гүйцэтгэх захирал 70 настай Цүнэяки Хараг улс төрийн хүрээнийхэн болон хуулийнхан нийлж дээрэмдсэн” хэмээн ярьсан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Тэрбээр “Хэргийг шалгаж байгаа. Одоогоор “Суруга“-гийн хохирогч 70 настай Япон иргэнийг Монголд авч ирэхээр ажиллаж байна. Том хөрөнгө оруулалт хийнэ гэж газраа худалдчихаад зочид буудалд нь өвс тавьж, хар тамхины хэргээр шалгана гэж айлгаж явуулаад, бүх газрыг нь хуваагаад авчихсан эзэд нь прокурор, ТЕГ, ЕТГ-т ажиллаж байсан, түүнчлэн УИХ-ын институтад ажиллаж байсан хүмүүс” гэдгийг хэлсэн юм.

Тухайн үед ямар үйл явдал өрнөж, хэрэг хэрхэн шийдэгдсэнийг цухас дурьдая.

2012 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Суруга Монгол” ХХК-ийн Япон захирал Цүнэяки Хараг Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлаас нь хар тамхины хэргээр баривчиллаа" гэх мэдээлэл хэвлэлээр шуурав. Гэтэл түүний хэргийг дөрвөн сар шалгасаны эцэст манай улсын иргэд гүтгэсэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдож улмаар шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн үзэж хэрэг хаагдсан байдаг. Энд л бүх асуудлын зангилаа оршиж байгаа юм. Япон иргэнд зохиомол хэрэг үүсгэн, улмаар эх орондоо буцах хүртэл хэн хэний оролцоо байсан нь таван жилийн дараа тодорхой болно.

Урьд өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй буюу үүсгэн байгуулагдаад ердөө 15-хан хоног болсон “Нью даун таун” ХХК 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр "Суруга Монгол” ХХК-иас 10 га газар авчээ.   

Хууль, улс төрийн хамаарал бүхий нөхдүүдийн үүсгэн байгуулсан  “Нью даун таун” ХХК-ийн авсан 10 га газар нь Японы иргэнд хар тамхины хэрэг тохсоных нь шагнал болсон нь доорх баримтаас харагдана. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Наранхүүгийн Эрдэнэ

УИХ-ын гишүүн асан М.Наранхүүгийн төрсөн хүү. Тэрбээр “Дүнжингарав трейд” ХХК, “Дүнжингарав констракшн” ХХК, “Мон-Уран” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2017 оны аравдугаар сарын 02-нд байгуулагдаад 15 хоногиийн дараа 10 га газартай болсон  “Нью даун таун” ХХК-ийн гүйцэтгэх захирал. 

Түүнчлэн "Нью даун таун" ХХК-ийн анхны үүсгэн байгуулагчаар УИХ-ын гишүүн асан М.Наранхүүгийн төрсөн эгч Батсүхлангийн Одончимэг, 

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн эгч Б.Болорын охин Даваадоржийн Энэрэл нарын нэрс байсан байна. 


"Нью даун таун" ХХК хувьцаа эзэмшигч Магванноровын Бат-Амгалан 

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан. Зам, тээврийн сайд асан А.Гансүх өөрийнх нь эрүүгийн хэрэг прокурорт шилжиж яллагдагчаар татагдан, улмаар долоо хоног хүрэхгүй хугацааны дараа хэрэг нь хаагдсаны бэлэг болгон Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн дүүг "Нью даун таун" ХХК-ийн анхны хувьцаа эзэмшигчдээс нэгийг нь хасаж оронд нь оруулсан гэх. М.Бат-Амгалан нь мөн "Юниверсалкомэнд" ХХК-ийн захиралаар ажилладаг.


"Нью даун таун" ХХК хувьцаа эзэмшигч Маньбадрахын Ганболд 

Хууль зүйн ухааны доктор, Хошууч генерал цолтой. 1997 онд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн анхны дарга, 2001 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2006 онд ЦЕГ-ын дарга, 2008 онд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тус тус томилогдож ажилласан. 


"Нью даун таун" ХХК хувьцаа эзэмшигч Цогоогийн Уугангэрэл

ЦЕГ-ын Тусгай тасгийн дарга, ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, ГЕГ-ын дэд дарга, Хууль зүйн дэд сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан. Мөн дээр дурдсан хошууч генерал М.Ганболдтой хамт “Хос харцага” ХХК-ийг хамтран эзэмшдэг. 

"Нью даун таун" ХХК хувьцаа эзэмшигч Бибишийн Билэгсайхан 

“Суруга стандарт” ХХК, “Суруга трейдинг” ХХК, “Суруга партнерс” ХХК, “Суруга моторс” ХХК, “Суруга урбан центр” ХХК-иудыг “Проконсалтинг” ХХК-иар дамжуулан эзэмшихээс гадна гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Мөн "Ричмайнинг" ХХК-ийн захирал. 

"Нью даун таун" ХХК хувьцаа эзэмшигч Цэрэнбатын Чинбаяр

"Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “Суруга рөүд” ХХК, “Суруга инвестмент” ХХК, “Суруга жапан” ХХК-иудыг эзэмшдэг. Мөн "Бэст Жапан" ХХК-ийн гүйцэтгэх захирал.

"Нью даун таун" ХХК хувьцаа эзэмшигч Баатархүүгийн Энхчулуун 

Бибишийн Билэгсайханы эзэшдэг "Грийн менежмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал. "Нью даун таун" ХХК-ийн хувьцаа эзэмшигч 


ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ, “Зууны мэдээ” сонинд "Суруга Монгол" ХХК-ийн 433.2 га газрыг ШИЛЖҮҮЛЭН АВСАН нь нийтлэлийг хавсаргахад: 

-Япон улсын хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” ХХК нь Улаанбаатарт хотод барилга, орон сууцны томоохон төслүүд хэрэгжүүлж, үүнд зориулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 900 га газрыг эзэмшиж байв.

-2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн барилга барих тусгай зөвшөөрөл үндэслэлгүйгээр цуцлагдсан. Тухайн үед А.Гансүх ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байв.

-Улмаар “Суруга Монгол” ХХК-ийн захирал Хара Цүнеаки хар тамхины хэрэгт холбогдож, тус компанийн эзэмшлийн газар бусдад шилжиж, удалгүй хэрэг хаагдсан.

-Хар тамхины асуудлыг “Суруга Монгол” ХХК-д 2007-2012 онд ажиллаж байсан Т.Гочоосүрэн, “Монгол корпорейшн” ХХК-д 2008-2010 онд ажиллаж байсан Ц.Билгүүн нар захиалагчийн дагуу гүйцэтгэсэн байж болзошгүй.

-Түүнчлэн “Суруга Монгол” ХХК-ийн 37 га газрыг “Монгол корпорейшн” ХХК-д барилгын зөвшөөрлийг сэргээлгэхийн тулд өгсөн. 2015 онд барилга барих эрхийг сэргээсэн. Тэр үед А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаж байлаа.

2016.4.16 Нийслэлийн Засаг даргын А/281 тоот захирамжаар “Моннис интернейшнл” ХХК-д 0.5 га газрыг олгосон.

“Моннис интернейшнл” ХХК-ийн 95 хувийг Б.Чулуунбаатар, 5 хувийг Б.Чулуунзориг эзэмшдэг.

2017.10.05 Нийслэлийн Засаг даргын А/743 тоот захирамжаар “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаярын 100 хувь эзэмшдэг “Суруга инвестмент” ХХК-д 0.3 га газрыг олгосон.

2017.10.12 “Монгол корпорейшн” ХХК 23 га газрыг авсан. “Монгол корпорейшн” ХХК-ийн 90 хувийг “Эм Жэй Ти” ХХК-ийг А.Гансүхийн дүү А.Ганболд 100 хувь эзэмшдэг. Харин 10 хувийг эзэмшдэг “Прайвет проперти Азиан Сингапур”ХХК-ийн ард “Asia advisors limited”, “Cayman islands” байна.

2017.10.17 Нийслэлийн Засаг даргын А/771 тоот захирамжаар 2 га газрыг “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаярын 2008 оны арваннэгдүгээр сарын 24-нд үүсгэн байгуулсан “Суруга пропертиз” ХХК-д олгосон. Мөн  2 га газрыг “Суруга партнерс” ХХК-д олгосон.

2017.10.17 Нийслэлийн Засаг даргын өдрийн захирамжаар “Нью даун таун” ХХК-д 10 га газрыг олгосон. Тус компанийг М.Ганболд, Б.Билэгсайхан, Ц.Чинбаяр, Ц.Уугангэрэл, Б.Энхчулуун, М.Бат-Амгалан, Н.Эрдэнэ нар эзэмшдэг.

2018.11.06 Нийслэлийн Засаг даргын А/616 захирамжаар 2.4 га газрыг “Суруга моторс” ХХК-д олгосон. “Суруга моторс”-ын 17 хувийг Б.Билэгсайхан, Б.Энхчулуун нар тус бүр 50 хувь эзэмшдэг “Проконсалтинг” ХХК, 83 хувийг Г.Цэлмүүн, Г.Баясгалан, Г.Нэмүүн, Д.Оюунцэцэг нарийн тус бүр 25 хувь эзэмшдэг “Хобби” бүрэн дунд сургууль эзэмшдэг.

2018.12.07 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН А/1176 ЗАХИРАМЖААР “ТАВАНБОГД ТРЭЙД” ХХК-Д 2.9 ГА ГАЗРЫГ ОЛГОСОН.

ИЙНХҮҮ “СУРУГА МОНГОЛ”-ИЙН 900 000 МКВ ГАЗРЫН 433 236 МКВ-ЫГ ДЭЭРХИ ХҮМҮҮС ХУВААН АВААД БАЙНА

Манай улсад анх 2002 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Суруга Монгол” хэмээх Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани 2005 оноос “Жапан таун” хорооллын төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч харамсалтай нь төслөө дуусгаж чадалгүй захирал нь нутаг буцсан түүх ердөө л энэ. Угтаа бол “Суруга Монгол”  компанийн дээрх төсөлд зориулж 900 000 мкв газар аваад байсан ч хуулийнхан болон улс төрийн хамаарал бүхий хүмүүсийн оролцоотойгоор "Суруга Монгол"-ын газрыг хэсэг бүлгээрээ нийлж хувааж авсаар байна. 

"Асем гарден" ХХК-ийн захиалгатай уг төслийн архитектур төлөвлөлтийн даалгаварыг 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр баталсан бол "Нью даун таун" ХХК "Суруга Монгол" ХХК-аас авсан 10 га газартаа мөн орон сууц, үйлчилгээ барих зөвшөөрлийг батлуулжээ. 





187
angry
2
care
6
haha
11
liked
3
love
20
sad
18
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ 1 цагийн өмнө
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ 1 цагийн өмнө
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо 2 цагийн өмнө
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ 2 цагийн өмнө
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно 3 цагийн өмнө
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө 3 цагийн өмнө
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 3 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалав 3 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйцгээе! 22 цагийн өмнө
Б.Найдалаа: МАН дангаараа засаглаж болно, гэхдээ оновчтой шийдэл мөн эсэх нь тусдаа асуудал 22 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Миний хувьд намын даргад өрсөлдөхөд нээлттэй 23 цагийн өмнө
Н.Ганибал: АН-ын сайд нар эр зоригтой байж сайн ажилласан 23 цагийн өмнө
Э.Одбаяр: АН хэрсүү байх ёстой Өчигдөр
Х.Тэмүүжин: Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж үзвэл энэ улсад дарангуйллыг тогтоочихсон гэсэн үг Өчигдөр
Л.Гантөмөр: Манай нам гэрээгээ зөрчөөгүй Өчигдөр
Ж.Баярмаа: Шүүмжлэлтэй хандлаа гээд засгаас гаргаж байгаа бол энэ дарангуйлал Өчигдөр
О.Алтангэрэл: Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй Өчигдөр
Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14480 ээж хүртэж байна Өчигдөр