Төр оролцохгүй бизнесүүдийг зарлалаа

Л.Бямбажав
2022/09/14

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төрийн болон хувийн хэвшлийн хариуцаж гүйцэтгэх чиглэлийг тодорхой болгожээ. Тодруулбал, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэлдүүлэх ажил, үйчилгээний талаар авах зарим арга, хэмжээний тогтоолыг төслийг Засгийн газраас баталлаа. "Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, тодорхой түвшний бизнесийг эрхлэх ёсгүй юм" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотголоо.

Төр стратегийн ач холбогдолтой  ажлыг хариуцна

  • Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа 
  • Ус дулаан,
  • төмөр зам
  • стратегийн шинжтэй уул уурхайн төсөл гэх мэт

Төр оролцох шаардлагагүй хувийн хэвшил гүйцэтгэх чиглэл

  • Сургууль, цэцэрлэгийн хүнс хангамжийн байгууллагууд,
  • Гэрэлтүүлэг, чимэглэл, цэцэрлэгжүүлэлтийн байгууллага
  • Тохижжилт үйлчилгээний газруудын зарим чиг үүрэг
  • Төрийн өмчийн байруудын ашиглалт үйлчилгээ
  • Төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдүүдийн дэргэдэх оёдлын цех, хэвлэх үйлдвэр гэх мэт 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Төр хувийн хэвшилтэй өрсөдөж, тодорхой түвшний бизнесийг эрхлэх ёсгүй юм. Төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй хэд хэдэн бизнесүүд байдаг.  Старатегийн ач холбогдол бүхий томоохон улсын үйлдвэрүүдийн газрын ажлын төр хариуцах нь тодорхой. Нөгөө талдаа хувийн хэвшил авч явах боломжгүй, ашиггүй бизнесийг төр авч явах шаардлага гардаг. Төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй ажлууд гэвэл сургууль цэцэрлэгийн хүнс хангамжийн үйлчилгээг төр эрхлэх шаардлагагүй. Харин мэргэжлийн хувийн хэвшлийн өндөр шаардлагыг хангасан байгууллагууд эрхлээд явах боломжтой. Тохижилт үйлчилгээний газруудын зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж байх шаардлага байна. Мөн гэрэлтүүлэг, чимэглэл, цэцэрлэгжүүлэлтийн байгууллагууд, төрийн өмчийн байруудын ашиглалтын асуудал гэх мэт бизнесүүдийг богино хугацаанд тодорхой болгож энэ ондоо багтааж бүгдийг нь цэгцэлнэ" гэлээ. 



1
angry
0
care
4
haha
6
liked
1
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18