​Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт болон ядуурлын талаар хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ

М.Төгөлдөр
2022/09/13

Дэлхийн банк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр “Ажилгүйдлийн хувьсал,өөрчлөлт-2020” судалгаа, Дэлхийн банкны дэмжлэгээр “Ядуурлын дүр төрх” сэдэвт судалгааг Үндэсний Статистикийн Хороо хийж, өнөөдөр оролцогч талуудад тайлангийн үр дүнг танилцуулжээ.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн ядуурал тэгш бус байдлын асуудал хариуцсан зохицуулагч Ринку Мургай нар болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна. 

Энэхүү судалгаа нь манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажилгүйдэл, ажил хийхэд бэлэн байгаа ч ажилгүй байгаа хүн ам, тэдгээрийн мөн чанар, шалтгаан болон ажил хайгчдын дунд гарч буй богино хугацааны өөрчлөлтийг анх удаа олон улсын аргачлалаар нарийвчлан судалж, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын хувилбаруудыг зөвлөмж болгож буй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас ажил хайгч, ажилгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, арга хэмжээг илүү боловсронгуй болгон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Монгол Улсын хүн амын амьжиргаа, ядуурлын тоон мэдээллийг гаргасан нь ядуурлыг бууруулах бодлогын шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд дэмжлэг зүүлж ажилласан Дэлхийн банк, Олон Улсын зөвлөхүүд, Үндэсний Статистикийн хорооны хамт олонд талархал илэрхийллээ.

Уулзалтаар Ядуурлын тайлангийн үр дүнг хэлцэж, Ядуурал ба тэгш бус байдал, Ядуурлын олон улсын харьцуулалт, Ковид-19 цар тахлын эхэн үеийн өрхийн амьжиргааны талаар, Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлтийн тайлангийн үр дүнгийн хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн төлөв байдал, Ажил хайгчдын судалгааны хүрээнд шилжилт хөдөлгөөн, ажлын хүлээлт болон тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцсэн юм.


1
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 14 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 18 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18