Евро-5 стандартын шатахуун нь зарцуулалтыг 3% бууруулдаг

М.Төгөлдөр
2022/09/13

Машинтай хүн бүрд: Санхүүгээ хэмнэх арга

Таны машин ойрдоо их идээд байна уу? Ойр ойрхон засварын газар луу гүйгээд бүх цалингаа үрээд байна уу? Тэгвэл танд хэрхэн санхүүгээ хэмнэх аргыг зааж өгье.

  • МАШИНДАА ТОХИРСОН ШАТАХУУН ХЭРЭГЛЭХ
  • ОНОШИЛГООНД ТОГТМОЛ ОРОХ
  • ЖОЛОО БАРИХ ЗӨВ ХАНДЛАГА

Машины техникийн гэрчилгээн дээр нь ямар төрлийн шатахуун хэрэглэх ёстойг үйлдвэрлэгчээс заасан байдаг. Монголчууд машинаа дасгах буюу заалтын бус, октан доогуур шатахууныг хэрэглэдэг нь буруу юм. Ялангуяа 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн, бидний ярьдгаар “он залуу” авто машинууд бүгд байгальд ээлтэй Евро стандартын шатахууныг хэрэглэх заалттай. Монголд одоогоор Евро-5 стандартын (дэлхийд 2009 оноос ашиглаж эхэлсэн) 92, 95, 98, дизель түлш худалдаалагдаж байна. Евро-5 стандартын шатахуун нь зарцуулалтыг 3% бууруулдаг байна.

Хөгжингүй орнуудад 2015 оноос Евро-6 хэрэглэж эхэлсэн бол 2025 оноос Евро-7 стандарт нэвтэрнэ гэжээ.

Техникийн заалтаас зөрүүтэй шатахуун хийснээр гарах муу үр дүн:

- түлш илүү зарцуулах

 - хүч багасах

- сэвчээ хурдан бохирдох

- катализатор бөглөрөх

 - форсунк доголдох

 - хөдөлгүүр доголдох

- хэт бохир утаа гаргах

Машинтай хүн бүр өөрийн машины заалтад тохирсон шатахуунаа хэрэглэвэл эвдрэл, гэмтэл гарахгүй, засварын газарт очиж эвдэрсэн эд ангиа солиулах, засуулахад мөнгө зарлагадах хэрэггүй болно.

6 сар тутамд тос, масло солиулах үедээ машинаа үзүүлчихвэл дараагийн хагас жилээ даачихна. Свечэ болон бусад эд ангиа шалгуулаад, доголдолтой зүйл байвал бага дээр нь дор дор нь засуулаад явбал томоохон эвдрэл гарахгүй, шинээр эд анги солих шаардлагагүй болох юм. Мөн ийнхүү цаг тухайд нь томоо солих нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй.

Огцом хаазлах, огцом тормос гишгэх, хурд хэтрүүлэх гэх мэт жолоочийн буруу хандлагаас болж шатахуун зарцуулалт, машины эд анги доголдох зэрэг асуудлууд үүсдэг. Мөн ихэнх жолооч нар согтууруулах ундаа хэрэглэх, сэтгэл санаа тогтворгүй байх, ядарсан гэх мэт биеийн хэвийн биш үзүүлэлттэй явж байгаад осол авар гаргадаг. Ингэснээр хэчнээн даатгалтай байсан ч цаг хугацаа, сэтгэл зүй, тодорхой хэмжээний мөнгөөр жолооч хохирдог байна.

  БЭЛЭГТЭЙ, УРАМШУУЛАЛТАЙ ХУДАЛДАН АВАЛТ

Петровис Групп хувь хэрэглэгчдэдээ зориулсан “Евро-5 Чанартай” урамшууллыг орон даяар эхлүүллээ. Петровисийн Евро-5 стандартын Дизель түлш (ДТ), Евро АИ-95 шатахуун борлуулдаг шатахуун түгээх станцаар үйлчлүүлж буй хувь хэрэглэгчдэдээ дараах бэлгийг барьж байна.

•           30 литрээс дээш худалдан авалтад

Байгальд ээлтэй жолоочийн байнгын хэрэглээ ХОГНЫ УУТ

•           50 литрээс дээш худалдан авалтад

Цэвэр цэмцгэрийг эрхэмлэгч жолоочийн өдөр тутмын хэрэглээ ИЛГЭН АЛЧУУР

ЭРХЭМ ЖОЛООЧ  та хөдөлгүүрийн насжилтаа уртасгаж, урт хугацаанд гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлж ЧАНАРТАЙ, өөрийн машины ТЕХНИКИЙН ГЭРЧИЛГЭЭНД ЗААГДСАН тохирсон шатахууныг хэрэглээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 15 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 19 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18